Иргэд хоёр сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтоол гаргаж, Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийн жилдээ авах тусламж, үйлчилгээний мөнгийг нэмсэн байна. Тодруулбал, иргэд жилд 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах эрхтэй байсныг энэ сарын 1-нээс эхлэн хоёр сая төгрөг болгон нэмэгдүүлсэн аж.

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн улсын болон зарим хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлсэн тохиолдолд даатгалын сангаас хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн үйлчилгээ, оношилгоо, шинжилгээ, зэрэг эмчилгээг авдаг. Мөн үүнээс гадна өрх, сум, багийн эмчийн жороор олгох 134 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авахад зардлын тодорхой хувийг авдаг.

Түүнчлэн өндөр өртөгтэй зарим мэс засалд хэрэглэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлдөг. Тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас таван сая 484 мянга, түнхний хиймэл үе хийлгэхэд таван сая 250 мянга,  өвдөгний хиймэл үе хийлгэхэд дөрвөн сая 875 мянган төгрөгийг даатгалын сангаас төлдөг аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.