Бадминтоны сонирхогчдын УАШТ болно
Бадминтоны сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн “А” зааланд болох гэж байна. Тав дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээн нь агаарын теннисийн спортыг хөгжүүлэх, энэ спортоор хичээллэгчдийн чансааг тогтоох, тэдний ур чадварыг дээшлүүлэх гол зорилготой.

Тэмцээн анхан шат, сонирхогчийн гэсэн хоёр ангиллаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрөлд аваргаа шалгаруулах юм байна.

Монголын бадминтоны холбоо эл спортыг насны хязгааргүйгээр хүссэн хүн болгон тоглож болдог болохоор Монголд улам түгээн дэлгэрүүлж, бүх нийтээрээ тоглодог спортын төрөл болгохоор зорьж ажиллаж байгаа ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.