Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар  Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг хийх асуудлыг хэлэлцээд чуулган завсарлалаа.
Өөрөөр хэлбэл, Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 96.8 хувийн саналаар гишүүдийн дэмжлэгээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлд зээлдэгч нь орон сууцаа худалдах, шилжүүлэх бол барьцаалагчийн зөвшөөрөл авахаар, харин түрээслүүлэх, хөлслүүлэхэд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж заасан юм.

Хуралдаанаар дийлэнх гишүүд уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа ч банкуудын тогтолцоо, иргэдэд үйлчлэх үйлчилгээ иргэдийн эрх ашигт нийцэхгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Хууль санаачлагчдын хэлж буйгаар, Үл хөдлөх эд хөрөнгө буюу ипотекийн зүйлийг барьцаалах замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог аж.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн.
Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлтэй дагалдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн дараах эерэг үр дагавар бий болно хэмээн үзжээ.

Чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.