Судалгаанд хамрагдаагүй бол хүүхдийн мөнгийг олгохгүй
Хүүхдийн 20 мянган төгрөгийг энэ онд бүх хүүхдэд үргэлжлүүлэн өгөхөөр болсон. Харин энэхүү мөнгийг хуучин журмаар олгох ба иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай.
 
Дээрх заасан хугацаанд багтаж хүсэлтээ өгөөгүй тохиолдолд эхний сарын буюу нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгохгүй аж. Мөн өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаагүй айл өрх энэ судалгаанд заавал хамрагдах ёстой гэдгийг албаныхан хэлж байна.
 
Өнөөдрийн байдлаар судалгаанд хамрагдаагүй 279 мянган хүүхэд байгаа ба эдгээр хүүхдүүд мөн хүүхдийн мөнгө авахгүй аж.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine