Банкууд барьцааны хөрөнгийг зах зээлийн үнээс гурав дахин бага үнээр  авдгийг болиул
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт орууах асуудал гишүүдийн днд томоохон маргааныг үүсгэж байна. Гишүүд нам намаараа талцан өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Голдуу АН-ынхан эл хуулийг батлах хэрэгтэй хэмээцгээж байгаа бол бие даагчид болоод О.Баасанхүү Г.Уянга зэрэг гишүүд уг хуулийг батлах шаардлагагүй ч зээлийн хүүг бууруулах ёстой. 5 хувиас ч доош байх боломжтой гэцгээж байна.

Тухайлбал, С.Ганбаатар гишүүн “Би анхнаасаа энэ хуулийг дэмжээгүй. Ган зуд болсон ч банкууд тэрбум тэрбумын орлого олдог. Та бүхэн банкуудын аюулгүй байдалд яасан их санаа тавьж байна аа. АН-ынхан Цэцийн дээр гарчихаж. Цэцрүүгээ яасан их дайрч байна аа. Та бүхэн сайн хараарай. Засгийн газрын шийдвэрийг хараарай. Тэнд барьцааг гуравдагч этгээдэд худалдах бол банкуудын саналыг харгалзах тухай байсан. Тэгэхээр энэ хуулийг өргөн барих хэлэлцэх ямарч шаардлага байхгүй. Та бүгдийг банкуудын кармаанд орчихжээ гэж харж байна” гээд хашааны газар энэ ипотекийн зээлд орж байна уу хэмээн асуусан юм.

Харин Г.Уянга гишүүн “иргэд орон сууцаа барьцаанд тавьчихаал төлбөрөө төлж чадаагүйн улмаас байраа алдах тохиолдол бий. Энэ тохиолдолд банкууд тухайн байрыг зах зээлийн үнээс гурав дахин бага үнээр худалдан авч иргэдийг хохироодог. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэрбээр “дэлхийн орнуудад ипотекийн зээлийн хүү гурван хувьтай байдаг. Гэтэл манайд найман хувьтай байна. Одоо таван хувь болгох гж байна. Үүнээс ч бууруулах боломжтой, та бүхэн мэдэж байгаа шүү дээ” гэсэн юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чухал 2016-01-14 08:16:00
    Та хоёр анх ямар амьдралтай байлаа. Марташгүй.
    59.153.113.123
    Мэдэгдсэн Хариулах
  • санал 2016-01-14 08:01:25
    сар бүр төлөх зээлээ ахиу төллөө гэхэд үндсэн зээл болон зээлийн хүү огт хөдөлдөггүй, уг нь жаахан ч гэсэн хасагдаж баймаар энэ мэтийн асуудлыг хууль журмандаа ...
    202.179.8.26
    Мэдэгдсэн Хариулах
  • даш 2016-01-14 07:55:23
    яг үнэн шүү иргэн хүний хөрөнгийг ёстой доогуур үнээр авдаг. бас зээлээ боломжоороо төлъё гэхэд банк тийм ч таатай ханддаггүй.
    202.179.8.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2016-01-14 05:47:02
    Эрхэм гишүүдээ энэ банк банк бус санхүүгийн байгууллагуудынхаа ялгааг олж хэлээч ичмээр дамшигууд юм даа.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2016-01-14 04:19:00
    зах зээлийн үнээр 3 өрөө байр доод тал нь 80 сая гэтэл банкинд тавьж зээл авахад 30 саяар үнэлж 15% хүүтэй богино хугацаатай шулж байна
    202.9.40.230
    Мэдэгдсэн Хариулах