Ямааны махны үнэ 6.8 хувиар өсчээ
Энэ сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байв.
 Махны дундаж үнэ: Энэ сарын 18-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.9 хувь, адууны махны үнэ 1.8 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул мах 0.4 хувь, ямааны махны үнэ 6.8 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.7 хувиар өссөн байна.

 Энэ сарын 18-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7655 төгрөг, үхрийн /ястай/ мах 8750 төгрөг, үхрийн цул мах 10775 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 6175 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Энэ сарын 18-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувь,  2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Энэ сарын 18-ны байдлаар цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Энэ сарын 18-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 40.7 хувь, төмсний үнэ 3.2 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 1.0 хувь, луувангийн үнэ 3.1 хувь, байцааны үнэ 1.8 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.

  Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Энэ сарын 18-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.8 хувиар буурч, задгай сүүний үнэ 0.4 хувиар өссөн байна, өмнөх 7 хоногийнхоос , савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.9 хувиар, задгай сүүний үнэ 1.6 хувиар буурсан байна.      

   Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 4.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.