Ц.Ганхуяг: Үнэндээ зээлийн хүүг 5 хувиас бага байлгах боломж байгаа шүү дээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүдийн энэ сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.Хэлэлцүүлэх үеэр гишүүд санал бодлоо илэрхийллээ.

О.Баасанхүү гишүүн: Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч гэсэн гурван нэр томъёо байна. Уул нь банкууд бол өмчлөгч биш. Тэд бол мөнгөө авах ёстой л зээлдэгч.
Гэтэл банкууд одоо давраад зээлдэгчээс асуухгүйгээр өөр зээлээр өөрийг нь хааж байсан тохиолдол байгаа. Би 60 мянган хүний өргөдлийг аваад шийдэж байсан хүн. Түүний ихэнх асуудал үүнтэй холбоотой байдаг юм. Өнөөдөр үндсэн зээл хасагддаггүй, хүүг төлүүлээд яваад байдаг. Энэ асуудлыг цэц зөв шийдсэн. Гэтэл олигархууд үүнийг барьцаалан өнөөдөр энэ хуулийн асуудлыг оруулж ирсэн.
Дэлхийн ихэнх улсуудад банкуудын асуудалд УИХ-ын дарга байтугай, Ерөнхий сайд нь ч оролцдоггүй. Банкууд барьцаагаа, зээлээ өгөөд л явна биз. Өмчлөгч нь хэн бэ гэдэг тодорхой шүү дээ. Ямар учраас энэ хууль орж ирэх болов.

Д.Ганбат гишүүн: Энэ бол нийгмийн суурь ойлголт. Иргэн өмчтэй байна. Гэхдээ ҮХЦ-ийн гаргасан шийдвэр нөлөөлөхгүй гэж байгаа ч тэр гаргасан шийдвэр нь өнөөдөр нөлөөлж байгаа. Тэр дүгнэлт дээр ипотекийн зээлийн талаар ямар нэгэн дурдаагүй ч нөлөөлөөд эхэлсэн.  

Монгол банк: Өмнө нь өмчлөгчийн эрхийн асуудлыг яриагүй барьцааны асуудлыг ярьсан байсан. Барьцааны асуудлыг үзэхдээ аль болох олгогдсон зээлийг буцаан төлүүлэхэд нөлөөлхүйц байх ёстой.

О.Баасанхүү гишүүн: Д.Ганбат даргаа би танаас мөнгө зээлээд байр худалдаад авчихлаа. Би түүнийг худалдаад авчихаад байхад та түүнийг зарах уу, түрээслэх үү гэдгийг та шийдэхгүй шүү дээ. Би танд мөнгөө л төлж байвал болоо. Би танаас мөнгө зээлсний төлөө таны өмнө боол болж харагдах ёсгүй.
Мөн өнөөдөр зээлээсээ хасуулах гээд бөөнд нь мөнгө өгөхөд үндсэн зээлээсээ хасагдахгүй байгаа нь ямар учиртай юм бэ.

Д.Ганбат гишүүн: Байраа түрээслэх эсэхийг банкууд мэдэхгүй ш дээ. Банкуудын чинь мөнгө харилцагчдынх нь мөнгө байдаг.

Х.Тэмүүжин гишүүн: Үл хөдлөх эрхтэй холбоотой асуудлаар хэлэхэд яг тэр өмчийг тухайн хүний өмч гэж үзэж болохгүй. Гэрээний эрх чөлөө гэдэг иргэний эрх чөлөөний ойлголт байгаа. Шударгаар өмчтэй болох гэдэг процесст нь цаг хугацааны хувьд шилжиж байгаа 2 талтай асуудал. Энэ нь хуульзүйн гэхээсээ эдийн засгийн маш чухал асуудал.
Иргэд хүүндээ дарлуулж байна гэдэг банк санхүүгийн өөр нэг ойлголт. Энэ ойлголтыг шийдэхдээ ипотекийн зохицуулалтыг унагаж хийж болохгүй. Зээлдэгч, зээлдэгч хоёрт адилхан эрх бий. Энэ хүүний дарамтыг үгүй болгохын тулд АН-ынхан ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох асуудлыг ярьж байна.

З.Баянсэлэнгэ гишүүн: Энэ бол маргаад байх асуудал биш байгаа юм. ҮХЦ-ийн асуудалтай холбоотойгоор банкууд ипотекийн зээлийг зогсоочихсон байгаа юм. Үүнийг л яаж үргэлжлүүлэх вэ гэдэг дээр АН, ИЗНН, МАХН хамтарсан. Үүний гарц нь Иргэний хуульдаа бас Үл хөдлөх барьцааны хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ асуудал дээр худал мэдээлэл гаргаад явах юм бол энэ тулгамдсан асуудал шийдэгдэхгүй ээ. Иймээс асуултаа зөв тавих хэрэгтэй.

УИХ-ын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүн танай бүлэгт байгаа юм уу үгүй юм уу. Би бүр ойлгохоо байлаа.

Ц.Ганхуяг гишүүн: Үнэндээ зээлийн хүүг 5 хувиас бага байлгах боломж байгаа шүү дээ. Мөн машинтай хүн тухайн машнаа барьцаалж зээл авчихаад дахиад өөр газар тавиад зээл авчихвал залилан болдог. Гэтэл ҮХЦ ийм шийдвэр гаргасан нь буруу.

Гишүүдийн саналаар чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BAASANHUU OK.URAGSHAA 2016-01-15 03:06:14
    BAASANHUU CHINI OVOO ZUV DUUGARCH. BUUNUUR NI TULUUD BHAD UNDSEN ZEEL HASAGDADGUIG ZEELDEGCHID MEDNE SHDEE.DAVARSAN SHULAACH BANKUUD
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-14 23:59:10
    АН эдийн засаг унагаасан, одоо сонгуульд санал авахын тулд банкуудыг дампууруулах гэж байгаа юм байна л даа,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-01-14 04:07:25
    бидон дээр оорийн цоолбор зураг нэр бичихээс банкны систем оор шуу дээ, та нар санхуугийн системыг бурэн газарт хэвтуулэх гэж бна даа, сонгууль хуртэл ямарч хам...
    59.153.113.143
    Мэдэгдсэн Хариулах