Уул уурхай, дахиад л уул уурхай
Уул уурхай, дахиад л уул уурхай. Ярихгүй байхын аргагүй, дуусахгүй энэ сэдвийн хүрээнд олон асуулт урган гарч ирдэг. Хэдийгээр уул уурхайн балгаар Монголын ард түмэн мөлжүүлж, хөнөөгдсөөр олон ч Засгийн нүүрийг үзлээ. Тэгвэл яг энэ асуудлаар өнгөрсөн сард "Дэлхийн Монгол ногоон нэгдэл" ТББ-ынхан Уул уурхайн сайдыг Р.Жигжидыг “Худалдагдсан сайдын хууль бус лиценз олголт ил боллоо” хэмээн хэлж байв. Тус байгууллага нь өнгөрсөн хугацаанд уран болон хайгуулын үйл ажиллагаанаас үүдсэн хор уршгийн эсрэг тэмцсээр ирсэн.

Тухайлбал, тус хөдөл­гөөнийнхөн өнгөрсөн сарын 22-ны өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улстөрийн суулт зарлаж, төрийн өндөрлөгүүд үгээ сонсгож байсан. Тэд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосныг цуцлуулахаар тэмцэж буй юм. Ингээд тус хөдөлгөөний тэргүүн Х.Бээжингийн гар утсанд “Жагсаалаа зогсоохгүй бол чи үхнэ” гэх мессеж ирсэн аж. Тиймээс тэрбээр дарамтад өртсөн талаараа болон Р.Жигжид сайдыг Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 13-нд хууль бусаар олгосон. Мөн түүнийг уул уурхайн ноцтой зөрчил, байгаль орчны эсрэг гэмт хэрэг газар авч, хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосоор байна хэмээн үзэж Онон голын сав газарт хууль зөрчин олгосон тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл нь хариу нь ирээгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлж дахин улстөрийн суулт зарлахаар болжээ.

Тус байгууллагын тэргүүн Х.Бээжин хэлэхдээ “Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцруулахыг ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэвч ямар ч хариу ирүүлээгүй тул суултаа улстөрийн тэмцэлд шилжүүлэх боллоо. Ерөнхий сайд бидний шаардлагыг хүлээж авч, Р.Жигжид сайдыг огцруулах хүртэл бид тэмцэнэ. Түүнийг яагаад ингэж огцруулах гээд бид тэмцээд байгаа юм бэ. Тэрбээр Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг ашиглуулахаар гадаадын коппанид хууль бусаар лиценз олгосон. Мөн Урт нэртэй хуулийг зөрчөөд 2015 оны наймдугаар сард лиценз олгосон. Энэ бүхэн түүнийг огцруулах хангалттай үндэслэл байгаа биз дээ. Хэрвээ Онон гол цианит натриар хордох юм бол Анар мөрөн ч бохирдно. Мөн давхар Бурхан Халдун уулаа ч сүйтгэж буй юм. Өөрөөр хэлбэл ус нь хордчихоор чинь байгаль, ан амьтанд ямар их хэмжээний хохирол учрах вэ гээд олон асуултын тэмдэг гарч ирнэ. Эцэст нь хэлэхэд Р.Жигжид сайд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас лавлагаа авч хууль зөрчиж дээрх шийдвэр гаргасан учраас бид түүнийг худалдагдсан сайд гэж хэлж байгаа юм. Яг үнэндээ салбар яамны хүмүүс ч бидэнтэй биечлэн уулзахыг хүсэхгүй байгаа. Тиймээс Р.Жигжидийн хууль зөрчиж олгосон лицензийг нь цуцлуулахыг зорьж ийнхүү улстөрийн суултаа цаашид үргэлжүүлнэ” хэмээв. Тэгвэл энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас “Гутайн даваа” компанид хууль бусаар ашиглалтын зөвшөөрөл олгосон хэмээн ордны баруун талд жагсаал хийж эсэргүүцэл илэрхийлж байна. Тиймээс үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодлоо. Монгол Улс бол ардчилсан орон. Шүүмжлэл байх хэрэгтэй. Үүнийг буруутгахгүй.

Гэхдээ хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Зөв мэдээллийг нийгэмд хүргэх хэрэгтэй. Засгийн газар бол хууль дүрмийг ягштал мөрдөж ажиллах үүрэгтэй. Уул уурхайн яам нь Монгол Улсын бүхий л хууль журам, дүрэм, тогтоол, зар-лигийг мөрдөж ажилладаг бо¬лохыг юуны өмнө хэлье” гэв. Ямартай ч сайд бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа гэдгээ онцлон хэлсэн ч харин албаны хүний хэлж буйгаар “Онон гол нь Хэнтий аймгийн газар нутгаар дамжиж, Амар мөрөнд цутгадаг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн АНУ-ын үндэсний хөтөлбөрийн газраас зайлшгүй хамгаалах ёстой дэлхийн 20 том ай сав газар, эко бүс нутгийг зарлахад Амар мөрний сав газар багтсан. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас Онон голын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг” хэмээсэн юм. Юутай ч жагсагчид Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас урт нэртэй хуулийг зөрчиж шинээр хууль бусаар лиценз олгосон учраас энэ асуудлыг шийдтэл улстөрийн тэмцлээ үргэлжлүүлэхээр боллоо. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд Уул уурхайг сэндийчиж олон хууль бус лиценз олгогдсон уу гэвэл олгогдсон. Тиймээс дээрх байгууллагаас нутаг орноо хамгаалж уул ус, нутаг орон булаг шандаа хамгаалж тэмцэх нь яалт ч үгүй зөв. Уг нь бусад улс орон урагшилж улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайгаа ашиглаж улс ард элбэг дэлбэг амьдарна гэж тооцоолдог юм билээ. Гэтэл манай улс эсрэгээрээ хангай дэлхийгээ хоослон уудлаж гадны шар толгойтой бүхэнд лиценз нэрээр олон ч газраа өгч сүйдүүлсэн.

Үүгээрээ хэсэг эрх мэдэлтэн хангай дэлхий, байгалийнхаа хайр хишгээр баяжиж харин зарим нь нутаг оронгүй болж элсэн цөлд амьдрах болсон. Тиймээс л парламент нэг бол баян хүн, үгүй бол баяжих гэж орсон эрх мэдэлтнүүдээр дүүрэн бий. Харин тэдний баяжих үйл явцад хяналт гэж алга хэмээн "Дэлхийн Монгол ногоон нэгдэл" ТББ-ынхан хөхөө өвлийн хүйтэнд улстөрийн суулт хийхээр боллоо. Тиймээс салбар яамыг нь хариуцаж байгаа Р.Жигжид сайдтан үнэхээр хууль дүрмийнхээ дагуу Австралийн компанид ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон юм бол үүнийгээ ард түмнийхээ өмнө төдийгүй тус ТББ-ынхантай биечлэн уулзаж зоригтойхон тайлбарлаж яагаад болохгүй гэж.
Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эш чааваас 2016-01-14 05:40:47
    сард 10-хан доллар хүүхэддээ авахын тул ард нийтээрээ босох ичгүүртэй ядууралд аваачсан сонирхлын бүлгүүдээс төрөө цэвэрлэх цаг болсон юм биш үү.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • S 2016-01-14 04:24:02
    Сэтгүүлчийн ашигладаг компьютерийн цахилгааныг нүүрснээс гаргаж авдаг. Уул уурхайгаа зогсоовол сэтгүүлч маргааш талхны мөнгөгүй болно, э/з-ийн гинжин хэлхээ гэж...
    27.123.214.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2016-01-14 03:24:30
    Odoo bolnoo, ard irged ajiltai orlogotoi bolmoor baina
    202.21.112.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-01-14 01:20:01
    Ууо уурхайгаа хөгжүүлье, улс орноо бодъё. Юун Амур мөрөн бэ, хэний нутгийн гол вэ, хэнний захиалгатай тэмцэл вэ.
    150.129.141.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorj 2016-01-14 01:13:52
    Undesnii uzelten baihad tohiromjgui ner bna daa. Naad sta chin amidaraldaa barag ajil hiij uzeegui amitan sht. Odoo shantaaj hiivel tetgevert garahaasaa umnu......
    121.45.206.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Boli 2016-01-14 00:25:11
    Ed nar odoo bolio sharaa umaa
    150.129.142.82
    Мэдэгдсэн Хариулах