Устөрөгчөөр ажилладаг Audi h-tron quattro
Герман автомашин үйлдвэрлэгч Audi Детроитын авто шоун дээр устөрөгчөөр ажилладаг анхны туршилтын  загвараа танилцууллаа. H-torn Quattro гэж нэрлэгдсэн уг загвар нь спорт-жийп ангиллын автомашин аж. Уг загварын устөрөгчийн цэнэг үүсгэгч нь 110 киловаттын хүчийг зай хураагуурын хамт үүсгэх чадалтай бөгөөд зай хураагуур нь дангаараа 100 киловаттын чадлыг  агшин зуурт үүсгэх чадалтай юм.

Audi h-tron Quattro нь 1 кг устөрөгчөөр 100 км орчим зайг туулах чадвартай байна. Мөн ердөө 4 минутийн дотор 600 км зам туулах устөрөгчийн банкийг нь дүүргэх боломжтой гэнэ. Автомашины гадаад хэлбэр загвар, аеродинамикийнх нь Cd хэмжээ 0,27 байгаа нь машинд агаарын эсэргүүцэл маш бага нөлөө үзүүлэхийг зааж байгаа гэнэ.

Мөн уг загварт Audi-гаас 2017 оноос эхлэн A8 зэрэг тансаг зэрэглэлийн суудлын машиндаа ашиглахаар төлөвлөөд байгаа хагас-автомат жолоодлогын системийг суулгасан байна. Дашрамд дурдахад өнгөрсөн онд Audi H-Tron-той их адилхан бүрэн цахилгаан E-Tron загвараа Франкфуртын авто шоун танилцуулж байсан билээ.

Орчуулсан: Оллоо.мн
Эх сурвалж: Audi-Mediacenter.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.