Баримтаа бүртгүүлэхгүй байсан ч сугалаанд оролцох эрхтэй
НӨАТ-ын тухай шинэ хууль энэ сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн билээ. Хуулийн дагуу иргэд НӨАТ-ын буцаан олголт авахын тулд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn вэб сайтад бүртгүүлэх учиртай. Гэхдээ сугалаанд оролцох иргэд бүртгүүлэхгүй байсан ч болох ажээ.  Улмаар иргэд ebarimt.mn сайтад бүртгүүлэхгүй байсан ч, цаасан баримтаараа сугалаанд оролцох боломжтой гэдгийг албаныхан хэллээ. Үүний тулд тухайн баримтаа та хадгалах хэрэгтэй юм.

Учир нь хэвлэгдэн гарсан бүх баримтаар сугалаанд оролцох эрхтэй бөгөөд сугалааны хонжворыг гурван сарын хугацаатай хадгалах тул иргэд  хонжвор таарсан цаасан  баримтаа гурван сарын хугацаандаа багтаж бүртгүүлээд хонжвороо авах боломжтой аж.  Мөн энэ сарын 17-нд явагдах эхний сугалааны тохиролыг  Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэ удаагийн сугалааны тохиролд энэ сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримт хамаарагдах юм. Албаныхны хэлж буйгаар энэ хооронд нэг сая ширхэг баримт хэвлэгджээ. Тиймээс нэг сая ширхэг баримт дотроос эхний сугалааны тохиролын супер шагналтан төрөх аж.  Сугалааны тохиролыг бөмбөлөг үлээх хэлбэрээр зохион байгуулах гэнэ. Мөн нэг сугалаатай баримтаар гурван удаа сугалаанд оролцох эрхтэй талаар Сангийн яаманд мэдээллээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-03-10 14:09:45
    sonin sonin ym ih boloh ymaa barimtaa awna gehleer ymniihaa vniig nemeed awahgui gehleer zarj bsan vneerei ym zaraad bh ym
    103.229.123.170
    Мэдэгдсэн Хариулах
  • salhi 2016-01-13 17:35:08
    uhaantnuud
    62.122.208.185
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-13 10:12:00
    Бүртгүүлэх гээд чадсангүй. и машин биш гэх шиг утгагүй хариулт гарч ирээд байх юм. Хамгийн энгийнээр хийл дээ. Шатахуун түгээх станцууд өгөхгүй түгээгч нь ава...
    183.81.169.25
    Мэдэгдсэн Хариулах