Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх тухай хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр  10.00 цагаас эхлэн хуралдаж байна.

Өнөөдрийн Засгийн газын хуралдаанаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай, Монгол, Оросын дунд хугацааны хөтөлбөрийн тухай, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын санаачлан боловсруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийн тухай (Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга), Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн тухай,  Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн тухай, Их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийн тухай, Тусгай журам батлах тухай, Тогтоолын хавсралтын зарим заалтыг хасах тухай, Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай, “ЭКСПО 2015-Милан” дэлхийн үзэсгэлэнд бэлтгэх зарим арга хэмжээний тухай, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.