МАН-ынхан завсарлагын хугацааг цаг, минутаар тооцож, хуралдааныг хойшлуулав
Хууль зүйн байнгын хороогоор таван асуудал хэлэлцэх ёстой байсан ч эхний асуудлыг хэлэлцээд хуралдаан хойшлогдов. Энэ удаагийн хуралдаанд Ардын намын бүлгээс нэг ч гишүүн суугаагүй ч тус байнгын хороог бүрдүүлдэг Ардчилсан намын есөн гишүүн бүгд, дээр нь ”Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар гишүүн хуралдаандаа ирсэн тул ирц бүрдсэн байна.

Эхлээд Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт хуралдаанд суусан гишүүд 100 хувь санал нэгдэв.

Дараа нь Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр орж ирээд, уг асуудлаар авсан завсарлагын хугацаа хараахан дуусаагүй байгаа гэдгийг мэдэгдсэнээр хуралдаан 14:30 цаг хүртэл хойшиллоо. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг дээрх асуудлаар завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр 14:30 цагт дуусах аж. Төрийн ажлыг гацаах зорилгоор авсан завсарлагынхаа хугацааг цаг, минутаар нь нарийвчлан тооцож хачин жигтэй зан гаргажээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2016-01-13 07:03:48
    A ta nar ch gesen yas yuman deeree uunees dor yum yarij l yavdag shdee. Tsag bol tsag shuu AN- n nuhuduu.
    203.194.114.66
    Мэдэгдсэн Хариулах