Бар кодтой  баримтаа авмаар байна, худалдаачид аа
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар иргэд төлсөн НӨАТ-ынха 2-20 хувийг жилийн эцэст буцаан авах эрхтэй болсон. Үүнээс гадна сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай.

Ингэхдээ Үндэсний  татварын албанаас энэ оны эхний өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх ebarimt.mn цахим хуудаст бараа бүтээгдэхүүн худалдан авсан бар код бүхий баримтаа бүртгүүлснээр тэрхүү НӨАТ-ын буцаан олголт болон сугалаанд оролцох эрхтэй болно.

Баримт хэвлэлт хүлээлт үүсгэжээ
Энэхүү мэдээллийг иргэд өнөөдөр хангалттай авч байгаа ч тэрхүү бар код бүхий баримтыг хэвлэх асуудал дээр дийлэнх бараа үйлчилгээ үзүүлж буй дэлгүүр, супермаркет, ресторануудын эзэд тун хойрго хандаж байна.
Шинэ он гарснаас хойш хэд хэдэн дэлгүүрээр үйлчлүүлсэн ч бар код бүхий баримт өгөх дэлгүүр алга.

Тухайлбал, Худалдааны гудамж буюу III хороололд байрлалтай нэгэн дэлгүүр сар шинийн хямдрал зарлажээ. Иймээс хувцас худалдаалдаг тус дэлгүүрийг зорив. Очиход тэнд бараа бүтээгдэхүүний үнэ маш хямд байсан тул олон хүн цугларсан байлаа. Би ч тэндээс сонголтоо хийж, кассан дээр очин тооцоогоо хийхдээ НӨАТ-ын буцаан олголт, сугалаанд орох эрх бүхий бар кодтой баримтаа санан санан нэхэв. Даанч кассан дээр суусан эмэгтэй “манайх одоохондоо  баримт олгохгүй байгаа” гэлээ. Тэгэхээр нь “яагаад” гэдгийг нь лавлатал тэрбээр “Манайх татвар дээр бүртгэлээ хийлгэхээр хандчихсан байгаа. Гэхдээ маш их очер дараалалтай байгаа болохоор манай байгууллагын шивэлт Цагаан сарын дараа л бэлэн болох юм шиг байна лээ. Тэр болтол баримтгүй үйлчилнэ” гэв. Мөн тэрбээр “ямар олон хүмүүс баримт асууж байна аа” гэсээр үлдлээ.

Барилгын материалын худалдаачдад ч НӨАТ-ын хууль хамаатай
Мөн саяхны нэг өдөр барилгын материалын худалдаачдын төвлөрсөн зах болох  100 айлаар бараг өдөржин доншуучиллаа. Санаа минь тэндээс материал аваад дээрээс нь бар кодтой баримтаа ч авчих санаатай. Хавтан авч зүсүүлнэ, эрэг шураг боолт авна гээд тэндээс авах бараа маань 500 мянга хол авах байсан тул нэгэнт төлбөрөө төлж байгаагийнх НӨАТ-ын буцаан олголт,  сугалаанд оролцчих санаатай тэр л дээ. Гэтэл тус захаар хэчнээн гүйгээд ч бар кодтой баримт хэвлэж өгөх газар алга. Харин оронд нь зарлагын баримт өгч болно гэсэн худалдаачид л байна.
Иймээс аргагүйн эрхэнд барилгын материалаа авсан ч бар кодтой баримт олж авч чадсангүй. Тэдгээр худалдагч нарын хариулж буй үг гэвэл “ Манайх НӨАТ төлөгч биш” эсвэл “манайх байгууллага биш хувь хүн. Иймээс НӨАТ төлдөггүй. Тэр бар кодтой баримт авах, бүртгэл хийлгэх шаардлагагүй” гэцгээж байна. Тэгэхээр нь би “ядаж, сугалаандаа оролцмоор байна. Хэрэв танайх үйлчлүүлэгчиддээ баримт олгохгүй бол торгууль хүлээнэ гэсэн шүү дээ” гэхэд “Энэ талаар тодорхой мэдээлэл алга” хэмээн ам таглана.

Ингээд иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголтоо авах, сугалаанд оролцох хүрээ бар кодтой баримт авах эсэхээс шалтгаалаад тун бүрхэг байна.

Барс захынхан хэзээ бар кодтоы баримт өгдөг болох вэ
Мөн иргэд худалдааны захаар үйлчлүүлсэн ч НӨАТ-ын баримт авах учиртай. Тэр нь буцаан олголт бус сугалаанд оролцох эрхийг худалдан авагч нарт өгнө. Иймээс хүнсний чиглэлээр дагнан худалдаа үйлчилгээ явуулдаг Барс захыг зорив. Тус зах үйлчлүүлэгч ихтэй ч одоогоор тэндээс бар кодтой баримт нэн бүрхэг байна.

Тус захын ямар ч худалдаачин дээр очсон бар кодтой баримт өгөхгүй байна. Гэхдээ тэд НӨАТ-ын буцаан олголтын талаар хагас дутуу мэдээлэлтэй байгаа ч энэ асуудал өөрсдөд нь хамаагүй хэмээн тэд үзэж байгаа ажээ. Тус жимсний худалдаачин “Манайх байгууллага биш. Би хувиараа борлуулалт хийдэг учир энэ асуудал надад хамаагүй. Тэглээ ч баримтыг заавал тусгай машин авч байж хэвлэж өгөх юм гэсэн. Тэгэхээр хувиараа наймаа хийж, хэдхэн төгрөгийн ашиг харж суугаа бид тэр үнэтэй төхөөрөмжийг авч чадахгүй” хэмээн ярьж байна. Үүнээс харахад худалдааны захуудад үйлчилгээ үзүүлдэг иргэдийн үйлчилгээг НӨАТ-ын хувьд хамруулж, тусгай код бүхий баримттай болгоно гэдэг нэлээд асуудалт ай тулгарах нь тодорхой байна. Учир нь хувиараа борлуулалт хийдэг хүмүүс энэ асуудлыг өөрсдөд нь хамаагүй” хэмээн бодож хойрго хандаж буй нь илт байна.


/Барс захын худалдаачдаас баримтаа нэхэхээр өөдөөс Зарлагын баримт өгч байна. Уул нь хууль ёмоор бол бар кодтой сугалаанд оролцох эрхтэй баримт өгөх ёстой шүү дээ/

 Уг нь анх энэ талаар албаны хүмүүс танилцуулахдаа, есөн мянга гаруй цэгээс баримт авч болно хэмээн хэлж байсан. Гэвч  боловч хэрэгжилт тун тааруу байгаа нь өнгөрсөн өдрүүдэд ажиглагдаж байна. Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Петровис”, “Сод Монгол” ШТС, “Макс” (хүнс), “Скай” худалдааны төв, “БОСА” сүлжээ дэлгүүр, “Замбала” дэлгүүр “Модерн номадс”-ийн салбар ресторан, “Өргөө 1,2” “Тэнгис” кино театр зэрэг газрууд сугалаатай баримт хэвлэж байна. Сайшаалтай.

Харин жижиг аж ахуйн нэгж, хувиараа худалдаа эрхлэгчид болон хүнсний дэлгүүр, мухлагууд бас л бар кодтой баримтын талаар мэдээлэлгүй байна. Тэд заавал кассын машин байршуулах, худалдан авах шаардлага гарна хэмээн энэ асуудлаас хойш сууж байна.

Уул нь кассын машин, компьютергүй газрууд заавал кассын машин авах ёстой бөгөөд гурван төрлийн төхөөрөмж багтана. Тухайлбал, компьютер, бар код уншигч, кассын принтер. Түүнчлэн компьютерт шаардагдах үзүүлэлтийг хүртэл заажээ. Кассын машин авснаар татварын системд холбогдох тусгай кассын программ уншуулан таниулна. Ингэснээр тухайн байгууллагаас худалдан авалт хийж, үйлчилгээ авах бүртээ бар код бүхий баримт авч болох юм. Тиймээс дээрх төхөөрөмжийг авахын тулд 20 байгууллагаас сонголтоо хийж болно. Мөн сар бүр 15 мянган төгрөг төлөөд бааз пос буюу кассын программ суулгах учиртайг албаныхан хэлж байсан.

НӨАТ гэж юу вэ
Тэгвэл НӨАТ гэж юу болох талаар иргэддээ дараах мэдээллийг хүргэж байна.
Энэ бол хувь хүнд шууд ногддоггүй харин тухайн хүнд үйлчилсэн үйлчилгээ ба бараанд ногдуулсан шууд бус хэлбэрийн татвар гэж олон улсын практикт өргөн хэрэглэх болжээ.

Онолын хувьд НӨАТ бол үйлдвэрлэл,үйлчилгээнд оролцогчдын бараа эсвэл үйлчилгээнд нэмэгдүүлсэн өртөгт ноогдсон татвар. Гэхдээ НӨАТ нь хэрэглээнд оногдох татвар бөгөөд НӨАТ-ыг төлөгч нь бүтээгдэхүүн,үйлчилгээг мөнгөөр худалдан авч байгаа эцсийн худалдан авагч. Үйлдвэрлэгч эсвэл борлуулагч нь зөвхөн НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчдээс хураан авч улсад тушааж байгаа,тайлан гаргагч хуулийн этгээд эсвэл хувь хүн байдаг. Өөрөөр хэлбэл,үйлдвэрлэгч болон борлуулагчийн НӨАТ-ыг хурааж аваад өөрийнхөө дамжлагад төлсөн НӨАТ-аа тэр цуглуулсан НӨАТ-аас хасаад үлдсэн хэсгийг нь улсад тушаана гэсэн үг. Хэрэв илүү төлсөн бол улсаас буцаан авч болно.

Дэлхийн улс орнууд НӨАТ-ыг хэрэглэх болсон нь тэдгээр улсуудын татварын тогтолцоо нийгэм,эдийн засгийн хөгжил,ард түмний байнга өсөн нэмэгдэж байгаа үйлдвэрлэл,хэрэглээ зэрэг тухайн нөхцөл байдалд тохирохгүй болсонтой шууд холбоотой.  Улс орон бүр НӨАТ-ыг хэрэглэхдээ хуучин татварын системийнхээ аль хэсгийг НӨАТ-аар солих нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрлэл үйлчилгээний аль салбарын татвараа нэмэх шаардлагаас хамааран хэрэгжсэн байдаг ажээ.


НӨАТ-ын  урамшууллын систем хэрэгжиж эхэлснээр далд эдийн засгийг ил болгох, татварын орлого нэмэгдэх зэрэг ихээхэн ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байгаа юм. Хуулийн дагуу бараа үйлчилгээ нийлүүлж буй НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүд татварын нэгдсэн системд холбогдож, иргэдэд тусгай код бүхий стандартад нийцсэн баримт хэвлэж өгөх ёстой. Иргэд энэхүү баримтын дугаараа ebarimt.mn сайтад бүртгүүлсэнээр сар бүр сугалаанд оролцож, 30 мянгаас 100 сая хүртэлх төгрөгийн хонжвор авах боломжтой юм.

Үүнээс гадна баримт өгөхгүй байгууллагуудад хугацаатай үүрэг өгч, хэрэв биелүүлээгүй тохиолдолд орлогынх нь хоёр хувьтай тэнцэх төгрөгөөр торгоно гэдгийг албаныхан хэлж байна. Харин иргэдийн зүгээс баримтаа шаардаж авах хуулиар олгогдсон эрхтэйг үргэлж санаарай.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2017-10-17 11:16:54
    Noat bol tansag heregleend noogduuldag tatvar.eniig manaihan baruun solgoigui onogduulah geed bn.bolij uz
    202.70.38.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2016-01-30 05:07:57
    Tenegiud odoo gigig dund business hiig bgaa humuusee sohruuleheer shiidgee. Ta nar naad possiin mashin kass mashin program ene teree unegui ohchood daramtlaach!...
    68.100.104.129
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2016-01-13 16:44:39
    Baraani une nemegdej irgediin karmaiigl hoosloh huul gargaj sugalaa nereer halhavch hiij tarhi ugaaj idsen munguu bid naraar tuluuleheer shiidej bh shiv de mu
    103.26.195.177
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2016-01-13 15:24:29
    Irgediinhee halaas ru ungiisun ardchilaliin tenegvvd hurdan songuuli bolj dald oroosoi
    103.26.194.96
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2016-01-13 13:07:08
    naadah zavaan yum chin baraanii uniig nemegduuleed bn teng garuudaa
    202.9.40.104
    Мэдэгдсэн Хариулах
  • gggg 2016-01-13 12:34:07
    эхлээд сайт аа янзлаач баримт нь байвч бүртгүүлж болохгүй байна өөрийн юмаа янзлахгүй байж бусдыг шахаад яана даа сайт аа янзал даа
    103.57.95.86
    Мэдэгдсэн Хариулах
  • өөрсдөө зовлонг нь мэдэхгүй болоод л... 2016-01-13 11:28:30
    Адилхан амьдрах гэж яадаж байж тэрийг торгоод өгөөч энэ өгөхгүй байна энийг торгоод өгөөч яачихсан цаг үе бэ өөрт нь ямар ашиг байгаа юм бол дооз
    119.40.102.87
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-13 08:34:18
    Лав л хувийн шүдний эмнэлгүүд НӨТ-ын баримт өгөхгүй байнлээ. 1 шүд авахад 15 000-20 000 төгрөг шууд авч байнлээ. Бүр эрүүл мэндийн даатгал ч хамаагүй гэсэн
    103.57.93.170
    Мэдэгдсэн Хариулах
  • zorro 2016-01-13 07:54:04
    Энэ төр засаг ард түмнээрээ тоглож дуусахгүй юумаа ээ хөөрхий монголчууд минь дээ хэдэн баячуудын хоол баасыг бэлтгэж зовж байн даа
    103.229.121.193
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2016-01-13 06:51:22
    Хэдхэн төгрөгөнд амиа зогоож бгаа Худалдаачдаас энэ бримт авч бай гэсэн юм уу?есвэл 500 саяас дээш орлоготой байгууллагуудаас баримт авч бх юмуу? тайлбарлаач
    103.229.122.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-01-13 06:17:30
    Ямар ч сурталчилгаа, бэлтгэлгүй, бөөн чирэгдэл, дарамт.. Ганц хүн хожих сугалаа л ярих юм. Үнэхээр өрөвдөлтэй юм аа. Энэ улс оронд толгой тархи алга..
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-13 05:28:05
    Ямар судлагаа, бэлтгэлгүй дутуу хагас зүйл хийдэг нь АН-ын гэм биш зан даа, ард түмнийг дандаа хохироосон зүйл хийнэ,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • новш 2016-01-13 04:36:53
    том дэлгүүрүүд чгэсэн өгөхгүй л байнаавновнуудыг сайн торгоод өгөөчээ
    59.153.112.128
    Мэдэгдсэн Хариулах
  • татвар төлөгч 2016-01-13 04:10:21
    Санаа нь зөв байх. Гэхдээ эхлээд энэ системээ сайн шалгаад алдаагүй, ачааллаа даах хэмжээнд туршихад яадаг байнаа? Бөөн чирэгдэл
    203.91.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-13 04:05:36
    Nalaih orgil iim barimt uguhgui bn, sain torgood uguuch
    59.153.113.12
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-13 03:58:26
    ҮЛГЭРИЙН ДАЛАЙ...
    122.201.22.35
    Мэдэгдсэн Хариулах