Германы 9 жуулчин Истанбулд халдлагад өртөж, амиа алдлаа
Өчигдөр Туркын Истанбул хотод халдлага гарч 10 хүн өртөж, амиа алджээ. Амиа алдагсдын ес нь Германы жуулчид байсан байна. Мөн халдлагын улмаас 15 хүн шархдаж, гэмтсэний дотор Германы зургаан иргэн байгаа аж. Халдлага орон нутгийн цагаар өглөөний 10 цагт болсон бөгөөд жуулчдын хамгийн ихээр зорчдог Султанахметийн талбайд гарсан байна. Уг дэлбэрэлтийг Исламийн улс бүлгийн амиа золиослогч, Саудын Арабад төрсөн Сирийн оршин суугч 28 настай Набил Падли өөртөө тэсрэх бөмбөг зүүж үйлдсэн тухай албаныхан мэдээлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.