Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт хариуцлага тооцуулахаар хандав

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнгөрсөн оны туршид эрүүл мэндийн салбарт түлхүү хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд Нийслэлийн амаржих газруудад ажилласан билээ. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт хийх үеэр хэд хэдэн зөрчил, дутагдал илрэв. Зөрчил, дутагдлын дийлэнх нь тус амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгийн үйл ажиллагаатай холбоотой байна. 

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын байранд түрээсийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй танилцах явцад иргэн Ж.Золзаяагийн нэр дээр зөвлөх эмч Ж.Оюунцэцэг гэрээ байгуулж тус газрын байранд амбулаторийн үйлчилгээ эрхэлж ажлын цагаар иргэдийг хүлээн авч, төлбөрт үйлчилгээ явуулсан байна. Ингэхдээ Ж.Оюунцэцэг нь давхар ажил эрхлэх зөвшөөрлийг хуульд заасны дагуу ерөнхий эмч Б.Оюунхандаас авч байгаагүй байна. 

Зөвлөх эмч Ж.Оюунцэцэг нь 2013 онд тус газрын дарга Б.Оюунхандтай нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан байна. Тэр үеэс эхлэн ажлын цагаар хувийнхаа эмнэлэгт иргэдийг үзэж төлбөр авдаг байжээ. Мөн тус төвийн байранд байрлах иргэн Ж.Золзаяагийн хувийн эмнэлгийн гадна талын хаяг дээр нийслэлийн хоёрдугаар амаржих газрын албан ёсны логотой нөхөн үржихүйн амбулатори гэж бичсэн байх бөгөөд өөрийн утасны дугаарыг байршуулсан нь иргэдэд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын албан ёсны үйл ажиллагаа явуулдаг амбулатори мэт харагдуулж, санаатайгаар төөрөгдүүлсэн гэж үзэх үндэстэй юм. 

Ж.Оюунцэцэгийн хувийн эмнэлэгтээ байршуулж, үйлчлүүлэгчдийг төлбөртэй үздэг ЭХО-ны аппарат нь 1975 онд БНСУ-д үйлдвэрлэсэн Medison 6000 аппарат байсан бол “Хүрээ” амаржих газарт хэрэглэж буй ЭХО-ны аппарат нь Япон улсад 2012 онд үйлдвэрлэсэн Hitachi Noblus загварын 3D ЭХО-ны аппарат байв. Эндээс үзэхэд эмч Ж.Оюунцэцэг нь улсын эмнэлэгт хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн 3D аппаратаар иргэдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломж бүрдсэн байхад хувийнхаа эмнэлэгт чанар болон хүчин чадал нь цаг үеэсээ хоцрогдсон аппаратаар иргэдийг оношилж ашиг орлого олдог нь холбогдох баримтуудаар нотлогдож байна. 

Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг, мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 3 дугаар зүйлийн 3.25-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх” заалтыг тус тус зөрчсөн үйлдэл юм. 

Иймд Авлигатай тэмцэх газраас зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан арга хэмжээг тооцуулахаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрын дарга Б.Оюунханд, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн дарга Л.Зэндмаа нарт хандаад байна. 

Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-01-14 00:49:38
    Hairan bna.sain emch saihan hun shu de.aldaa bwal anhaaruulaad huwiin emnelegiig ni haagaad ylsin emnelegt ajilluulbal
    59.153.112.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Haram 2016-01-13 08:57:25
    Ulsiin emnelegt sain emch naraa barij bwal mand heregtei..suuliin ued ulsiin emneleg deer bolson daanch emiin zardal hassanaas hewtwh argagui bson
    59.153.112.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Uilchluulegch 2016-01-13 06:23:54
    Sain emch bol burhan gesen ug.muu olon darga gishuud myanga bgaad ch hereggui
    59.153.112.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Эгч 2016-01-13 06:07:24
    Эдээрээ оролдвол эвдэхийн цондон, эхнэрээрээ оролдвол салахын цондон гэж ямар ч тусгай нөхцөл болзолгүй ажлаа хийгээд явж байгаа эмнэлгийнхнээр оролдоод . . .
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-01-13 05:57:20
    Nariin mergejliin chadwarlag emch naraar yu gej oroldood bn da.hiisen buyan ni ikh jiriin irgeded eeltei sain humuusee hamgaalahgui bol yu ch chaddaggui emch na...
    59.153.112.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-13 05:32:27
    Хуучин ийм байгаагүй шүү, энэ АН гараад манай салбарыг дампууруулж байна, мэргэжлийн бус хүн сайдаар тавьж, бүгдийг унагаалаа
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayarlaj yawdag 2016-01-13 05:10:02
    Ikh mundag emch shu de.uld iim emcheer dutna shu.aldaj bolhgui ard bidend dutagdana.
    59.153.112.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ор 2016-01-13 04:18:23
    ор байхгүй коридортоо төрдөг гээд байж, эмнэлэгээ түрээслүүлдэг??? түрээсээ болиод эхчүүдээ өрөөнд нь хэвтүүлбэл яадаг юм болоо???
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Базар 2016-01-13 01:57:34
    анхаарах цаг болсон ихэнх эмч нар хувийн эмнэлэгтэй ийм үйл ажиллагаа явуулдаг
    183.177.98.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-13 01:50:06
    Эрүүл мэндийн салбар олон жилийн өмнө ийм л болсон. Хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллах биш мөнгөний төлөө л ажилладаг , мөнгөгүй иргэн хүн биш болсон доо.
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах