Өмгөөлөгч Ц.Баасандоржийг сая 920 мянган төгрөгөөр дахин торгожээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх,
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дахин торгожээ. Тодруулбал, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу сая 920 мянган төгрөгөөр торгосон байна. Торгох болсон шалтгаан нь өмгөөлөгч Ц.Баасандоржийг тус дүүргийн шүүгч Х.Идэрт нөлөөлсөн гэж үзжээ. Учир нь өмгөөлөгч Ц.Баасандорж өнгөрсөн оны есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр шүүгч Х.Идэрээс татгалзаж, үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан юм. Түүний эл үйлдлийг шүүхээс шүүгчид нөлөөлсөн гэж үзэн ийнхүү торгосон аж.

Өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзах болсон шалтгаанаа "Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилаж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй" гэж тайлбарлаж байсан юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-21 16:48:52
    sain l umguulugch yum shig bsn
    202.21.106.115
    Мэдэгдсэн Хариулах
  • nyam 2016-01-13 06:18:01
    torgoj baigaa shaltgaan ni unehee rteneg umaa,erhee edelseniihee telee torguulna gedeg chini uy gesen ug we
    103.57.94.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-13 01:55:01
    Mongolchyydaa biebieniigee merj hemlehee boliochee heregtei hvniigiigni ylalaad bolson shiv dee omgoologchiignii odoo orhiochee bas ylalah geed bgaa yum yy boli...
    103.229.122.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-13 01:33:44
    Setguulch hun shuu.1998 ond muis in setguulig tugssun.setguulch setgehuigeese salaachee
    122.201.31.53
    Мэдэгдсэн Хариулах
  • dzx 2016-01-13 01:27:06
    ene tenegiig boliulah hergertei
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-13 01:17:05
    baasandorj chini sain omgoologch shuu dee ajildaa mahruu zutgej baigaa huniig yaagaad torgood baidag um be ajlaa hiihgui zugeer suudag ni diileed baigaag ni
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • kl,m, 2016-01-13 00:56:32
    ene teneg odoo bolchuul tarna medlegiin huvid tiim sain hun bish sh dee mundag omgoologch nar yum yarihgui bhad ene odoo bolih heregtei sh dee
    202.131.235.138
    Мэдэгдсэн Хариулах
  • fcvddfv df 2016-01-13 00:44:03
    ene dalichigar omgoologchiig erhiig ni huraah heregtei toriig gutaadag amitan
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах