Гадаадаас хүлээн авах илгээмжийг татваргүй нэвтрүүлдэг болох уу
Хаврын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх хэд хэдэн хуулийн төсөл батлагдсан. хууль санаачлагчдын зүгээс зайлшгүй шаардлагатай салбар хэмээн тодотгож татвараас чөлөөлөх хуулийг батлуулдаг.  Харин бүх зүйлийг татвараас чөлөөлөөд явах нь өрөөсгөл талтай гэдгийг ч хэлэх гишүүд олон байгаа юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан  “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байна.
Ийм төрлийн илгээмж хүлээн авч байгаа иргэдийн хувьд дээрх төрлийн бараанд гаалийн албан татвар нэхэж байгаад байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байдаг байна. Тухайлбал, шуудангийн байгууллагуудад тавьдаг хэрэглэгчийн гомдол, саналын 30 хувь нь гаалийн татвартай холбоотой байдаг бөгөөд үүнийг иргэд шуудангийн байгууллага төлбөр нэхдэг хэмээн ойлгох нь түгээмэл байна.

Ийнхүү нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд албан татвараас чөлөөлөгдөх улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, барааны үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй байхаар тусгалаа. Энэхүү үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоожээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өсөх-ирээдүй 2015-11-18 01:49:50
    гадаад илгээмж ирэхэд гэр хүргэж өгдөг юм уу
    202.5.206.61
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-22 01:44:18
    Маш зөв юм хийжээ баярлалаа. Шуудангаар юм явуулж байгаа хүмүүс бол муусайн оюутнууд ч юм уу гадаадад гарч ажиллаж гэр бүлээ тэжээж байгаа хүмүүс шүү дээ тэгэхлээр тэднээс бол багавтар хэмжээний л юм ирж байгаа тэрнээс нь авсан мөнгө улсад юу болов гэж дэ
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudraga mongol 2014-06-21 04:27:56
    Mash zub Turd garsan mongoloor tseberhen yaridag hyatad humuus ih baigaa bolhoor mongolchuudiig iheer zoboon daramtlah yumdaa. Yumand tsag hugatsaa baidag yumshuu
    50.156.61.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudraga mongol 2014-06-21 04:25:31
    Mash zub Turd garsan mongoloor tseberhen yaridag hyatad humuus ih baigaa bolhoor mongolchuudiig iheer zoboon daramtlah yumdaa
    50.156.61.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudraga mongol 2014-06-21 03:58:21
    Mash zub
    50.156.61.16
    Мэдэгдсэн Хариулах