Ундны усны ундарга дээр сүндэрлэсэн “Дүнжингарав”-ыг зүгээр орхих гэж үү Бат-Үүл дарга аа
Сүүлийн үед түрээсийн үнээ огцом нэмж, хэл амны бай болоод байгаа Дүнжингарав худалдааны төв анх байгуулагдахдаа л нэлээдгүй хэл амтай байсан. Нийслэлчүүд бидний ундны усны  эх ундарга дээр сүндэрлэсэн хэмээн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдэж  байсан нь саяхан.  Гэвч уг асуудал тухайн үед  нэлээдгүй яригдаж байгаад мартагдаж орхисон юм. Тэгвэл Дүнжингарав худалдааны төвийнхөн өдгөө  түрээслэгч болоод үйлчлүүлэгчээ татсан томоохон худалдааны төв болоод байна. Түүнчлэн нийслэлийн иргэдэд үйлчлэх төрийн нэг цэгийн үйлчилгээ хүртэл нүүгээд оччихсон ёстой л нөгөө түм түжигнэж, бум бужигнасан газар болон хувираад байна. Төрийн нэг цэгийн үйлчилгээ худалдааны төвийн хажууд байх нь иргэдэд таатай  хэдий ч олон нийтийг гайхшруулж байгаа нэг зүйл нь нөгөө л ундны усны ундаргатай холбоотой. Нийслэлийн удирдлагууд хүртэл Дүнжингарав худалдааны төв ундны усны ундарга болсон 3-4 худаг дээр тус төв баригдсан гэдгийг мэдэж байгаа хэдий ч өдгөө нүдэн балай чихэн дүлий үйл ажиллагааг нь дэмжин, өөрсдийн үйлчилгээгээ хүртэл байрлуулаад авсныг гайхах хүн цөөнгүй байна. Анхнаасаа өөрсдөө хуль дүрэм зөрчиж олгочихоод одоо үүнийгээ цуг ашиглаж байна гэдэг бол байж боломгүй асуудал хэмээн дургүйцэх нэгэн ч байгаа юм. 

“"Баянмонгол" хороолол болон "Дүнжингарав" худалдааны төв цэвэр усны эх үүсвэрийн 20 худаг байдгийн 3-4 худгийг дараад байрлачихсан байгаа юм. Анх шав тавьж байхад нь л тэр газарт барилга барьж болохгүй гэдгийг хэлж, анхааруулж байсан. Ер нь бол хуучирсан барилга байгууламжийг акталж болно. Харин байгалиасаа бий болсон усны эх үүсвэрүүдийг эргээд хэзээ ч актална гэж байхгүй. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр эрх мэдэлтнүүд газар олгоод, нийслэлийг усаар хангаж байгаа ундаргын эх үүсвэрүүдийг актлан байж барилга барьсан юм.Ингэснээр усны цооног болон усны эх үүсвэрүүдийн ашиглалт багасаж, усны нөөцөд сөргөөр нөлөөлнө. Мөн тэнд суурьшлын бүс бий болсноор бохирдлын голомтыг бий болгож байгаа юм. Дээрх газар нь нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын бүсэд хамаардаг. Гэтэл энэ газарт барилга барьж, бохирдлын голомтыг бий болгож байгаа нь маш онц аюултай үзэгдэл. Хэрэв хөрсний ус бохирдвол халдварт өвчин дэгдэхээс ч илүү хэд дахин аюул үүснэ. Эргээд хөрс бохирдоход цэвэршүүлэх гэх зэрэг ажилд асар өндөр өртөгтэй зардал гарна” хэмээн тухайн үедээ иргэд маш ихээр эсэргүүцэж байсан нь өдгөө талаар болжээ. Хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой төр захиргааны дээд байгууллага нь өөрөө тэнд очоод байрлачихсан тул яах ч аргагүй болоо биз.  Харин үүнийх нь хор хохирлыг хэдэн арван жилийн ирээдүй хойч болсон үр хүүхэд минь амсахаар байна. 

Тэгвэл анхнаасаа л асуудлаар дүүрэн байсан Дүнжингаравынхан одоо нэгэнт асуудал шийдэгдсэн иргэд ундны усны ундарга яриад ч нэмэргүй үйлчлүүлэгчээ татсан худалдааны төвийн хувьд юу ч хийсэн болно гэж ойлгож байгаа бололтой. Тэд тохилог орчин, хямд түрээс хэмээн наймаачдыг татан оруулж байсан ч өдгөө томоохон баяр наадмыг  далимдуулан түрээсийн үнээ огцом нэмэн ядарсан хэдэн түрээслэгчдээ бүлтэгнүүлж байна. Өнөөдөр ард иргэдийн амьдрал маш хэцүү, амьжиргааны баталгаажих түвшин доогуур байгааг хэн хүнгүй мэднэ. Гэтэл уламжлалт баяр наадмаар нь түрүү барьж наймаачдын түрээсийг нэмэгдүүлнэ гэдэг бизнесийг арга заль ч, олон нийтэд сөрөг нөлөө үзүүлэх юм.Хэрэв энэ чигээрээ тогтвол түрээслэгчид өндөр түрээсийнхээ алдагдлыг нөхөхийн тулд барааныхаа үнийг хөөрөгдүүлэх боломжтой. Харин энэ бүхний цаана  худалдан авагч иргэд хохирч мэдэхээр байна.

Хэвлэл мэдээллийнхнийг очиход “эвэртэй туулай” харсан аятай зугтаж, ийш тийш бүлтэлзэн зогсож байгаа түрээслэгчдийг хараад нөхцөл байдал тун хэцүү байгааг ойлгосон юм. Ингээд бид хамгаалагчдын нүдийг хариулж байгаад ганц хоёр түрээслэгчтэй уулзаж санал, сэтгэгдлийг нь сонссон юм.

Тухайлбал, нэрээ үл хэлэхийг хүссэн түрээслэгч “Түрээс нэмэх талаар огт хэлж, сануулаагүй хэрнээ уржигдархан түрээсээ нэмсэнээ мэдэгдлээ. Харин маргааш нь буюу өчигдөр түрээсийн мөнгө тушаах хугацаа нь байсан. Маш хэцүү байна. Уг нь сарын 150 гэх энэ хэсгийн талбайг хэдэн сарын өмнөөс түрээслээд түрээсээ цаг тухайд нь өгөөд явж байсан. Гэтэл яг ашиг олох сар буюу цагаан сарын үеэр түрээсээ хэт өндөр болгож байгаа нь бидэнд их хүнд байгаа. Миний зүгээс хямд, жижиг бараа зардаг учир энэ их мөнгийг яавч өгч чадахгүй. Тэглээ гээд болилтой нь биш. Үргэлжлүүлэн зогсож наймаагаа хийнэ. Харин энэ өндөр түрээсийг бүрэн өгч чадахгүй болвол зөрүүнд нь бараанаасаа өгөе гэж гуйя гэсэн бодолтой л зогсож байна” хэмээсэн юм.

Харин өөр нэг түрээслэгч “Биднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгч, илүү дутуу юм ярихгүй байхыг сануулсан. Та нарт яриа өгч түрээсийн гэрээгээ цуцлуулмааргүй байна. Асуудал үүсгэсэн гурван ч түрээслэгчийн гэрээг цуцалсан байгаа” гэх зүйлийг ярьлаа.

Мөн өөр нэг түрээслэгчийн зүгээс “Бид ийм өндөр хэмжээний түрээс төлөхөд хэцүү байна. Түрээсээ бага зэрэг буулгаж өгөөч гэх саналыг тавиад байгаа. Удахгүй хариу өгөх байх. Энэ асуудлыг зүгээр орхивол үндсэн павилоны лангууг ч тодорхой хэмжээгээр өсгөх асуудал яригдаж байна лээ” гэсэн юм.

Харин Дүнжингарав худалдааны төвийнхөн дараах зүйлийг ярьж сууна.

Дүнжингарав худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ: 1.8 сая төгрөг бол дундаж үнэ

“Сүүлийн хоёр жил бид 1092 ширхэг павилоныг 350 мянгаар түрээсэлж байна. Харин хажуу ханыг бол түр хугацаагаар цагаан сар, шинэ жил ямар нэгэн баярын үед павилоноо дүүргэх гэж түрээсэлдэг.Энэ жил хямралтай байна. Байгууллага алдагдалтай ажиллаж байгаа. Ийм байхад үндсэн павилоныхоо үнийг нэмээгүй. Харин цагаан сарын үеэр павилон биш задгай талбайгаа 1.8 сая төгрөгөөр зөвхөн энэ хүмүүст бус зах зээлд зарлаж байгаа юм. Түрээслэгчид үнэхээр боломжгүй бол дараагийн хүнд өгөх хэрэгтэй.

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа газруудын талбай түрээсийн үнийг судлаад үзвэл манай энэ үнэ бол дундаж үнэ. Байнгын түрээсийн үнэ биш цагаан сар, шинэ жилийн үеийн түр зууны үзэсгэлэн худалдаанд л ийм байна.Хажууд байгаа ганцхан жишээнээс дурдахад л, Монголын маркетингийн менежерийн хүрээлэн л гэхэд нэг павилоныг 2.8 саяаар түрээсэлж байна. 15 метр квадратыг 3.5 саяаар түрээсэлж байгаа. Зөвхөн сард.Энэ бол нийт Дүнжингаравын түрээслэгчдийг хамарсан асуудал биш. 76 хана түрээслэгчийн л асуудал. Уг нь түрээслэгчдийн ихэнх нь түрээсийн төлбөрийг дэмжсэн” гэдэг тайлбарыг хийлээ.









 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-01-14 00:01:03
    Батүүлийн амыг сайн тагласан байха аа
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүхбаатар 2016-01-13 08:26:26
    Бат-Үүл Дүнжингаравт эхлээд зөвшөөрөл өгөхгүй гэж баахан рекламдаж байгаад ахиухан юм авсан юм байлгүй өгөхөөр барах уу, зөндөө байгууллагыг тийшээ нүүлгэсэн.
    202.9.40.111
    Мэдэгдсэн Хариулах
  • зочинф 2016-01-13 07:46:58
    Энэ бол монголд хуулийн хэрхэн гууль болгож болдгын тодоом тод жишээ...тэр түрээс ч яамай байна. Болохгүйбол хаяад явчиж болно. Ундны ус бол маш том асуудал. Ба...
    202.179.16.209
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-13 07:00:38
    Яаж чадах юм вэ? Үүл дарга, харц ард иргэдэдээл бол ноён шүүдээ зайлуул,анх нэр дэвшиж гарч ирэхдээ яаж дүвчигнэж бсанг нь Нийслэлчүүд мэднэ,одоо бол номхорсон ...
    103.229.122.177
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-13 06:41:15
    Buh tureeslegch nar ni hayad garah heregtei shdee. Muusain shulaachidiig dampuuruulaach.
    49.0.161.104
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-13 03:57:46
    НЭГЭНТ БАРИГДСАН, ЦЭВЭР УСНЫ УНДАРГА НЬ НААД ОБЪЕКТООС ЧИНЬ ХМАААГҮЙ ЗАЙТАЙ, ТУУЛ ГОЛЫН ЭРГЭЭР БАЙДАГ ЮМ. ТЭГЖ ЯРЬВАЛ НОМИНГИЙН ЮУ БИЛЭЭ НЭГ ХОРООЛОЛ, МАРШАЛ ТА...
    122.201.22.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-13 03:49:46
    Анхнаасаа газар олгох, барилга барихад нь дуугарч байх чинь яасан юм, бүх юм өнгөрсөн хойно юу яриад байгаа юм бэ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Миеэгомбоын хүү Энхболд. 2016-01-13 03:04:33
    Нураа!!!!!!!!
    172.56.12.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-13 02:55:06
    Hogiin dunjingaravt ogt ochij uzeegui yum bna
    122.201.31.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Миеэ Энхболд хариуцах ёстой !!!! 2016-01-13 01:37:35
    Энэ барилгыг ундны усны эх үүсвэр бүхий газарт барих газрын зөвшөөрлийг М.Энхболд хотын дарга байхдаа "Мон-Уран" ХХК-ийн захирал бандийн нэр дээр гаргаж өгсөн...
    202.179.24.32
    Мэдэгдсэн Хариулах
    • 33 2016-01-13 03:57:45
      зөв зөв
      112.72.9.106
      Мэдэгдсэн Хариулах