У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ийг өнжжээ
Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж байна.

Тус тэмцээнийг олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ бэртлийн улмаас өнжжээ. Тэрбээр оны өмнөхөн болсон “Монгол туургатан” олон улсын тэмцээнд мөн бэртлийн улмаас оролцож чадаагүй билээ. Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэй 52, 64, 69, 91 кг, эмэгтэй 51, 54, 57 кг-ын жингийн хэсгийн тулаанууд болох юм. Спортын төв ордны “А” зааланд болж буй УАШТ өдөр бүрийн 14.00 цагаас эхлэх бөгөөд MNB, TV9, ETV телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй бүх жингийн аваргын төлөөх тулаанууд ирэх ням гаригт буюу энэ сарын 17-ны өдөр болно.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дөк 2016-01-13 04:38:19
    битгии хуц явна за юу
    59.153.112.128
    Мэдэгдсэн Хариулах
  • ххх 2016-01-13 02:17:22
    УАШТ өнжичөөд сүүлд нь битгий тэмцээнд явна энэ тэр гээд уйлагнаад байгаарай, улсын аварга болсон хүн явдаг журамтай юм ш дэ
    202.9.41.131
    Мэдэгдсэн Хариулах