Захиргааны зөрчил хоёр дахин нэмэгджээ
Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас өнгөрсөн онд гарсан гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд өнгөрсөн онд захиргааны зөрчлийн болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчилд оногдуулах хариуцлагыг өндөржүүлснээр бүртгэгдсэн зөрчлийн тоо хоёр дахин нэмэгдсэнийг онцлов. Мөн нийт 24 мянга 857 хүн гэмт хэрэгт холбогдсоны 12 мянга 532 буюу 50.4 хувь нь эрхэлсэн ажилгүй иргэд байжээ.

2015 онд давхардсан тоогоор 1 сая 423 мянга 88 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 741 мянга 866 буюу 2 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Харин онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж 91.9 хувьтай болсон гэсэн юм. ЦЕГ-аас гаргасан нарийвчилсан судалгаагаар даваа, мягмар, лхагва гарагт гэмт хэрэг үйлдэгдэх нь өндөр байдаг, мөн шөнийн цагаар хамгийн их зөрчил, гэмт хэрэг үйлдэгддэг гэдгийг ЦЕГ-аас мэдэгдлээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.