Хэмжил зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн дэмжлэг авчээ.

Тодруулбал,
- Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

- УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
- УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзжээ.

Үүнээс гадна Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д өөрчлөлт, мөн 2008 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэх байлдааны зориулалттай хэрэгсэл, техникт экспорт, импортын лиценз олгох журам”- д нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.