Хотын удирдлагуудын эсрэг жагслаа
“Зөв амьдрах ухаан” ТББ-ынхан өчигдөр Чингисийн талбайд хотын удирдлагуудаас хариулт нэхэн жагслаа. Тус байгууллага нь  орон гэргүй тэнэмэл, архи болон мансууруулах  бодист донтсон, гэмт хэрэг үйлдээд хорих ангиас суллагдсан, өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй бүх насны иргэдэд нийгэмд эзлэх байр  сууриа дахин олоход тусалдаг байна. Нийслэлээс орон гэргүй тэнэмэл амьдралтай  иргэдийг нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд тус байгууллагатай өнгөрсөн 2013 онд анх хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

2013 оны хоёрдугаар сарын 19-нд орон гэргүй 60 иргэнийг “Зөв амьдрах ухаан” ТББ-д хариуцуулж өгчээ. 130 гаруй хүнтэй болсон тус байгууллагыг НЗДТГ-аас 2013 онд 129 сая, 2014 онд 162 сая, 2015 онд 81 сая, 2016 онд 40.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Тус байгууллагын тэргүүний хэлснээр энэ онд тус байгууллагад 121 сая төгрөг олгохоор төлөвлөсөн боловч үүнээс дээрх мөнгийг олгожээ. Харин үлдэгдэл мөнгийг олгохгүй байгаагаас тэд ийнхүү жагсчээ.

Дашрамд дуулгахад тус байгууллагад харьяалагдаж буй 130 гаруй хүний 60 нь хүүхэд байдаг аж. Өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр эдгээр хүүхдүүдийг авчирч байсан юм. Харин өчигдрийн төв талбайд болсон жагсаалд багачуудыг авч ирээгүй байлаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-01-13 19:48:10
    hajuudaa avch tejeej ajil hiilgeed unegui zarj ashig oldog baij odoo hotoos mungu neheed shou hiij heden archaagui arhichin daguulchihsan jagsaal hiigeed teneg ...
    182.160.1.31
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-13 07:31:13
    Нийслэлийнхээ цэвэрлэх байгууламж засч чадахгүй байж тэр үнэр танар ханхалсан газарт автомашина зар гэнэ,иргэдийг УТААГААР хордулж дууслаа цистууд шиг,одоо боль...
    103.229.122.177
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-01-12 13:55:20
    sayhan 40.0 sayiig awsan gee biz dee ENE TORIIN BUS BAIGUULLAGIIG TARAA
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-12 11:39:05
    Үл бүтэх нөхөд цуглуулчихаад болимоор юм. Өмнөх хотын удирдлагуудыг ингэдэг байсануу. Мөнгө олох арга нь нарийсаад л байх юмаа
    223.62.215.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-12 08:28:36
    хэдэн удаа алдаж яваа хүмүүсийг дэргэдээ авлаа гэж өөрийгөө фейсээр сурталчилчихаад одоо мөнгө нэхэж байна. арчаагүй новш
    103.10.22.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-01-12 06:55:49
    Hotiin udirdlaguudiig demjij bna.
    103.229.121.171
    Мэдэгдсэн Хариулах