Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно
Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг тоноглоход шаардагдах 1 тэрбум 950 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зоилгоор иргэдэд НӨАТ-ын 20 хувийн буцаалт болон кассын машинаас хэвлэх сугалааны баримтыг бүртгэх системийн шийдлийг боловсруулж, серверүүдийг Үндэсний Дата төвд байршуулаад байна. Гэвч кассын машин худалдан авч, бэлэн байдлаа хангаагүй аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт хэвлэх системд хандаж, иргэдэд олгох сугалааны баримтыг хэвлэж байгаа нь системийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Мөн байгууллага хооронд хийгдсэн гүйлгээг НӨАТУС-д нэгтгэхээс гадна системийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг ханган ажиллах шаардлага тулгарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мэддэг хүн 2016-01-12 11:56:37
    Бас нэг Дэнзэн засгийн мөгөөр тоглож байна дөө
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2016-01-12 11:54:18
    Ингээд зардал нэмээд гаргах юм бол нөгөө нийлүүлээд хэмнэж байгаа мөнгө нь зарцуулагдаад ямар ашиг гарах вэ дээ
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах