Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээг авна
Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байрыг бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.

Жижиг, дунд үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр 2016 онд үйлдвэрлэлийн салбарт 10292 орчим ажлын байр шинээр нэмэгдэж, 4682 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, экспортыг нэмэгдүүлэх, ДНБ-ний хэмжээ жил бүр тодорхой хувиар өсөх боломжтой ба аймаг орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар төвлөрлийг бууруулж, шилжилт хөдөлгөөнийг сааруулах ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.