Концессын гэрээ байгуулах эрх олголоо
“Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто зам төсөл”-ийн концессын гэрээг “China First Highway Engineering co.,ltd”-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Төслийн нийт хөрөнгө оруулалт буюу гэрээний үнэ 102,735,996 ам.доллартай тэнцэх төгрөг байхаар тохиролцсоноос гадна авто  замын барилгын ажлыг хоёр жилд багтаан хийж, 2017 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ. Концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “China First Highway Engineering co.,ltd” байх бөгөөд барилгын ажлын гуравны нэгээс доошгүй хувийг дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-13 03:18:37
    Концессын гэрээ гэдэг сайхан нэртэй л болохоос биш ирээдүйн өр шүү дээ.
    202.179.8.114
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2016-01-13 00:37:18
    1 км нь 1.2 тэрбум төгрөгний үнэтэй зам байнашдээ. Орон нутгийн зам гэхэд дэндэнэ ээ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах