
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржийг түүний хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ том салбарыг унагалгүй, нэр хүндтэй авч явахыг хүсээд цаашид салбарынхаа ажлын сайн авч явж, илүү сайн ажиллаж чадна гэдгээ батлан харуулахыг хүсээд ажилд нь амжилт хүслээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж өнгөрсөн долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн томилсон билээ. Түүнийг томилогдсоны дараа хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч ҮХАА-н сайдын томилгоонд хориг тавих уу гэдэг асуудал яригдах болсон. Тэгвэл энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч хориг тавихгүй гэдгээ илэрхийлсэн гэнэ.
Г.Уянга
оллоо.мн