Исламын улсын санхүүгийн төв байрыг устгажээ
“Исламын улс” бүлэглэлийн санхүүгийн төв байрыг устгасан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал тус бүлэглэлийн бүлэглэлийн Иракийн Мосул хот дахь санхүүгийн төв байр буюу их хэмжээний мөнгө хадгалж байсан  объект руу АНУ-аар ахлуулсан эвсэл агаараас цохилт өгч, устгасан байна.

"Исламын улс" бүлэглэл террорист ажиллагааг санхүүжүүлэхэд олгодог бэлэн мөнгийг хадгалах зориулалтаар ашиглаж байсан төв байр руу 900 кг-ийн жинтэй хоёр тэсрэх бөмбөгөөр цохилт өгчээ. Үүний үр дүнд сая гаруй ам.долларын бэлэн мөнгө байсан санхүүгийн төв байрыг устгасан байна.

Исламын улс бүлэглэл нь сардаа 80 сая хүртэл долларын орлоготой гэж Америкийн судалгааны IHS байгууллага өмнө мэдээлж байсан юм. Тэд татвараас гадна орлогынхоо 43 хувийг нефтиэс олдог  аж. Мөн мансууруулах бодис худалдаж багагүй мөнгө олдог гэх мэдээ байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.