Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина
 Нийслэлийн Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын А/1012 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р байрыг  дахин төлөвлөж барихаар боллоо.

Уг орон сууц нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн   2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-112/2051 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.