Ж.Батзандан Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвших хүсэлтэй байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордны "Г" танхимд мэдээлэл хийж, Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвших хүсэлтэй байгаа гэдгээ дуулгалаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэрийг дэвшүүлж байгаа талаар өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан билээ.

Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, намын бүлэг Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрээ гаргасан гэж мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор тэрбээрХууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн гэлээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-22 13:57:51
    Дэмжиж байна.
  • zochin 2014-06-20 14:58:08
    Ganbaatar yaj ediin zasag unagaasan bilee chinii sagsuursnaas bolj 5 hunii ami nas ersedsen chi uuriinhuu hen bolohiig meddeggui bol bi heleed ugie, ner turiin tuluu hun alahaas butsahgui heneetei mangas
  • гонгор 2014-06-20 11:29:00
    үзээд алд. дэмжиж бна
  • Zochin 2014-06-20 11:25:56
    Ene gishvvn khamgiin Zov khvn songokh kheregtei ! Khuuli zvin uhaanii doctor bolovsrol ondortei yumaa meddeg chadaltai ekh oronch ,shudraga iim khvnees khalzan duhnuud aij bgaa bhgvi yu? Khervee erdenbat songohgvi bol ooriinh ni karer budaa .!
    • гонгор 2014-06-20 11:29:58
      эх оронч хэрэггүй ээ. худлаа попүлист юм яриад улс орныг сүйтгэчихнэ
  • иргэн 2014-06-20 10:50:46
    Төрийн хүн төлөв түвшин, ноён нуруутай байх нь хамгаас чухал. Сагсуу, ойворгон, хэрүүл ч зан төрд хамгийн хэрэггүй