Хор болсон " Транс тос"-ноос татгалзья
Эрүүл мэндийн хороо, НЭМГ-аас гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг бүтээгдэхүүндээ “Транс тос” хэрэглэхгүй байхыг уриаллаа.
Шингэн ургамлын болон цөцгийн тос зэргийг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг "Транс тос" хэмээн нэрлэдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүрхний шигдээс өвчний гол шалтгаан болдог төдийгүй хорт хавдаг, чихрийн шижин үүсэхэд нөлөөлж байна. Тиймээс ДЭМБ-аас 2009 оноос хойш “Транс тос”-ыг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан юм.

Тун удахгүй Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан транс тос ихээр хэрэглэсэн хэвийн боов худалдаанд гарах магадлал өндөр учраас аж ахуйн нэгжүүдийг бүтээгдэхүүндээ “Транс тос” хэрэглэхгүй байхыг уриалж байна хэмээн Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "Орчин үед аливаа зүйлийг химийн аргаар гарган авч зарим нэг хүнсний бүтээгдэхүүний орлуулах бүтээгдэхүүн болгон хэрэглэж байгаа нь сайн болон муу үр дагаврыг бий болгоод байгаа юм. Үүний нэг жишээ бол “Транс тос”. Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог “Транс тос” нь зүрх судасны өвчин болон зүрхний шигдээсийн гол шалтгааны нэг болж харин хорт хавдар, чихрийн шижин, үүсэхэд нөлөөлж байна. Урт удаан хугацаанд хүн төрөлхтөн хэрэглэсээр ирсэн цөцгийн тос, өрөм, шар тос нь хүний биед тустай гэдгийг эрдэмтэд тогтоосон. Гэвч бидэнд энэ талаарх мэдээлэл хомс байдагтай холбоотойгоор дэлгүүрээс “Транс тос” ихээр худалдан авч талхан дээрээ түрхэн идэх аарцандаа хийж уух, хайрч буй боов боорцгондоо хийх гээд манай улсын талх нарийн боовны ертөнцөд гүн нэвтэрчээ. Дотоодын талх нарийн боовны үйлдвэрүүд нь хүртэл бүтээгдэхүүндээ “Транс тос”-ыг өргөнөөр хэрэглэж буй нь судалгаагаар харагдлаа. Тодруулбал уг судалгааг Улаанбаатар хотын “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төвүүдээр хийсэн бөгөөд “Стимо”, “Бамбууш”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Тэнгэрийн хишиг”, “Баялаг үр”, “Өгөөмж архад”, “Агартайн оргил”, “Түвшин энх лхам”, “Жин туул”, “Өгөөж чихэр боов”, “Чамдман ээж”, “Булайн их өндөр”, “Амдэ” гэх нийт 14 дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн 106 нэр төрлийн бүтээгдэхүүний 54 хувь нь транс тос хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Үүнээс Транс тос агуулсан /Хаяг, шошгод Маргарин буюу транс тос гэж тодорхой бичсэн/ 57 нэр төрлийн бүтээгдэхүүн байв. Судалгаанд хамрагдсан 106 төрлийн 57 нь 54 хувь юм. Үлдсэн 49 төрлийн бүтээгдэхүүн нь хаяг шошгод Транс тос талаарх мэдээлэл тусгаагүй “Транс тос” агуулсан эсэх нь тодорхойгүй байна. Тодорхойгүй бүтээгдэхүүн нь судалгаанд хамрагдсанаас 46 хувь юм. Иймд тус судалгаанаас хархад дийлэнх нэр төрлийн бүтээгдэхүүн нь “Транс тос” агуулсан нь тодорхой байна. Гурван сая хүн амтай манай улсын хувьд дээрх тоо бол аюулын дохио юм.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд ямар төрлийн найрлага орж тэр нь ямар сайн, муу үр дагавартай болохыг ойлгуулах нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн нэн тэргүүний ёс зүй бөгөөд төрийн анхааралдаа авах нэн чухал асуудал гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа юм. Удахгүй Монгол үндэстний их баяр Цагаан cap болох гэж буйтай холбоотойгоор МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хорооноос дотоодын талх нарийн боовны үйлдвэрүүд болон иргэдийг хэвийн боов, еэвэндээ “Транс тос”-ыг хэрэглэхгүй байхыг уриалж байна" гэв. Түүнчлэн тэрбээр “Транс тос” нь хүний биед орсон бол гарахдаа амаргүй. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бодисын солилцоонд гацаа үүсгэдэг. Үүнээс үүдэж судас нарийсч, даралт ихсэх, харвалт өгөх, цусан хангамжийн дутагдал, шигдээс өвчин их тохиолддог. Өвчний гол суурь нь судас бөглөрөх өвчин юм. Гэтэл транс тос судас нарийсгах үйл ажиллагааг улам нэмэгдүүлдэг. Транс өөх барагтай юманд задардаггүй. Судсанд очиж наалдахдаа амархан. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг. Шинээр төрөх гэж байгаа хүүхэд эхийнхээ өөх тосыг шингээж авдаг.

Транс тос их хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн оюуны чадамж сул, өвчинд өртөмтгий болно. Энэ том аюул. Мөн сахарын өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сэтгэцэд нөлөөлж, ой тогтоолтыг бууруулдаг гээд сөрөг нөлөө олон бий. Шошгон дээр ямар нэгэн байдлаар ургамлын гаралтай тос гэж бичээстэй л байвал “Транс тос” байх магадлал маш өндөр. Харамсалтай нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр хэзээ ч “Транс тос”-той гэдгийг тэмдэглэдэггүй. Мөн устөрөгчжүүлсэн, хагас устөрөгч бүхий тостой гэж байвал транс тостой байх магадлал өндөр хэмээн ярьж байв.
Ямартай ч энэхүү “Транс тос”-ноос дэлхий нийтээрээ татгалзахад хүрч байхад импортоор орж ирж байгаа дээрх хор болсон хоолонд холбогдох газрууд нь анхаарлаа хандуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг бодох хэдийнэ болжээ.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-01-13 13:26:58
    Hereglehee bolii eo hileer oruulahiig horigloochee ene medeeleliig loon niited hvrgee ajil Boldoo
    103.229.122.188
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-13 01:52:05
    galzuurmaar yum. ene mergejliin hyanaltiinhan gej neg formnii goluud yu hiideg yum boloo?
    43.228.130.63
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-12 09:31:49
    шинжлэх ухааны үндэстэйгээр нотлоод тэгээд бүр хилээр оруулж ирэхгүйгээр хорих хэрэгтэй.ажил болгооч.
    182.160.35.1
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-12 08:40:35
    Undesnii ayulgui baidlaa bodood hil gaaliaraa oruulahaa l bolichih l doo Mongolin Tsshiagiin Elbegdorj
    112.72.12.15
    Мэдэгдсэн Хариулах
  • 8 2016-01-12 06:06:12
    Zvrh sudsand nolooldog n vnen wm bnle hvmvvsee bv heregleerei
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • хэрэглэгч 2016-01-12 05:45:24
    Тийм л хэрэггүй эд юм бол улсын хилээр оруулахгүй болчихвол хаанаас авч идэх вэ дээ. Хориглсон барааны нэрд нэмээд оруулчих лдаа.
    202.9.41.75
    Мэдэгдсэн Хариулах
  • poiuuy 2016-01-12 02:30:25
    Neg ih baliar orosoor MASLO gej bichdegiin
    150.129.142.230
    Мэдэгдсэн Хариулах
  • a 2016-01-12 02:09:20
    Trans tos gedgiig sonssonoos hoish tsutsgiin tos geed mongol tosoo avah holson
    43.242.243.57
    Мэдэгдсэн Хариулах
  • , 2016-01-12 01:46:15
    Оросоор "Транс-жиры", англиар "Тrans fats" гэдэг юм байна. Энэ тухай судалгааны дүнг Harvard School of Public Health - с үзээрэй.
    202.179.24.32
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2016-01-12 01:39:56
    Хүнд хэрэгтэй гол санаагаа товч, тодорхой ойлгуулах чадвар сэтгүүлч нарт алгаа!!! Нэг санаагаа эргэж буцаж дахин давтаад л, нуршаад л байх юм.
    202.179.24.32
    Мэдэгдсэн Хариулах