Цахилгааныхаа төлбөрийг төлөхдөө ч хоёр хувиа буцаан авна
Шинэ оны эхний өдрөөс НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах, сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсонтой холбогдуулан УБ Цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ ТӨХК-аас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байгаа юм байна.

Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас 2016 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримтыг хэвлэж өгнө. Төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуй нэгжүүд баримтаа тэндээсээ шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон, бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах аж.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-12 07:09:16
    Хөдөө орон нутагт энэ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. НӨТ авчихаад баримтаа авая гэхэд мэдэхгүй гээд өгөхгүй байна шүү. Хууль зөрчиж байгааг анхарна уу.
    202.72.246.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-12 01:24:02
    хөдөө орон нутагт цах/ны мөнгө баримт өгдөггүй, мессежээр төлбөр нь ирдэг яаж бүртгүүлэх вэ, дэлгүүрээс худалдаа хийхэд ихэнх дэлгүүрүүд баримт өгөхгүй байгаа
    202.21.117.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-01-12 01:02:59
    Ажил хийдэг хүн хэдэн төгрөгний цалин авч байна. Тэр хэмжээний НӨАТ-ийг нь цалин дээр нь нэмээд өгчихөд болно шүү дээ. Интэрнэт ашигладаггүй хүн олон
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах