Викториагийн тайлагдаагүй өөр нууц
Америкийн дотуур хувцасны бизнесийн хаан гэгдэх энэ эр Америкийн төв мужид төрж өссөн, олны анхаарлын төвд байх дургүй, бүрэг нэгэн аж. Ярилцлага барагтай өгдөггүй тэрбээр Стив Жобст үлгэрлэсэн жижиглэн худалдааны нууцаасаа хуваалцжээ.

Тэрбумтан эрхэм маань яг л өөр шигээ нууцлаг байсан Америкийн дотуур хувцасны дэлгүүрүүдийн ертөнцийг ганцаараа өөрчилсөн гэхэд болно. Охайо мужийн Колумбус хотод байрлах энгийн оффисын барилгын арын хаалган дээр “Орохыг хориглоно” гэсэн тэмдгүүд дүүрэн байна. Харин олон нийтэд нээлттэй талаа ягаан ханаар чимж, том дэлгэцээр торгон дотуур хувцастай нүцгэн супер моделиудын бичлэгийг тасралтгүй цацах нь гайхалтай.

Лисли буюу “Лес” Векснер бол Voctorias Secret, Pink, Express, The Limited зэрэг Америкийн жижиглэн худалдааны бизнесийн сор болсон компаниудыг өдий зэрэгт хүргэсэн хүн гэхээр хэнбугай ч гайхшрахгүй байхын аргагүй. “Намайг бага байхад хүмүүс дэлгүүрийг театртай зүйрлэдэг байсан. Одоо ч хэвээрээ. Жижиглэнгийн худалдаа бол нэг төрлийн чөлөөт үзүүлбэр юм” хэмээн 77 настай энгийн цэнхэр цамц, саарал өмдөөр гоёсон Лесли өгүүлж байна.

Харин энэхүү үзүүлбэрийн менежер маань өөрөө олон нийтийн анхаарлын төвд байх огт дургүй. Тэр бол хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг ч компанийхаа ашгийг төдийлэн яриад байдаггүй тийм л хүн. Салбартаа домог мэт цуутай боловч ярилцлага барагтай бол өгдөггүй. Вескнер тун нууцлаг тул Victorias Secret-ийн ард Сара Блейкли, Тори Берч шиг хүчирхэг эмэгтэйчүүд эсвэл бүр Playboy-ийн хүүхэмсэг Хью Хефнер шиг эрхэм байгаа хэмээн олонх хүн таамаглаж байдаг.

Тэгвэл энэхүү асар том бизнесийн ард 6.2 тэрбум ам.долларын цэвэр хөрөнгөтэй, Форбесийн 400 баяны эхний 80-д асуудалгүй орох Векснер хэмээх үйл хөдлөл бүрээ анхааралтай хийдэг чамбай эрхэм байдаг аж. Түүний мэргэжлийн амжилт байнгын амралтгүй бодож сэтгэж, хэзээ ч бүрэн дүүрэн сэтгэл ханадаггүй зангаас нь үүдэлтэй бөгөөд тиймдээ ч бусдаас ялгаран гарч ирсэн болов уу. Олон нэрийн том дэлгүүрүүд эрчээ авч байсан үед тэрбээр цөөн хэдэн бараанд төвлөрөн ажиллаж байв. Бусад дэлгүүрүүд гадаад салбараа нээж байхад Векснер зөвхөн Америкт салбаруудаа нээж байлаа. Түүний хийсэн хамгийн чухал алхам нь дотуур хувцсыг дагавар бараа байдлаар жижиг зайд чихдэг уламжлалыг халж, хоол хүнс, өөр ямар ч барааны дэргэд бие даасан тансаг байхаар төрөлжүүлсэн явдал байв.

Бусдаас байнга өөрөөр сэтгэх нь амар хялбар дадал огтоос биш. 26-хан настайдаа анхны дэлгүүрээ нээхээс өмнө Векснер шөнө болгон орилон сэрдэг байжээ. 30 настайдаа саятан болсон тэрбээр мөнгөнөөс илүү амьдралын утга учрыг эрэлхийлэх болсон байна. Түүнд мөнгө олох нь сэтгэл ханамж мэдрэхээс хавь илүү хурдан байдаг. 50 хэдийнэ хэвийхдээ арав гаруй бизнесийг удирдан, тэдгээрээс таван дэлгүүр нь дангаараа нэг тэрбум ам.доллар давсан ашигтай ажиллаж байв. Гэтэл тэрбээр гэв гэнэтхэн л өөрийгөө бүх зүйлийг буруу бодож явж хэмээгээд The Limited, Limited Too, Abercrombia and Fitch, Express, Lane Bryant, Lerner New-York зэрэг хөлс хүчээ зориулсан компаниудаа 1998-2007 онуудад цөмийг нь худалджээ. Харин Victorias Secret компаниа авч үлдсэн нь тус брэндтэй холбоотой онцгой дурсамжууд өөрт нь илүү сэтгэл хамамж болоод ашгийг авч ирнэ хэмээн итгэснийх байв. “Би андуу ташаа бодсон байх вий. Эсвэл бүр ямар ч шинэ санаагүй болчих вий гэхээс айдаг” хэмээн тэрбээр хэлж байсан юм.
Векснер одоогоор Victorias Secret, Pink, La Senza гэсэн хөхний даруулгын гурван брэнд эзэмшдэг. Тус брэндүүд нийлээд 13.2 тэрбум ам.долларын өртөг бүхий Америкийн дотуур зах зээлийн 41 хувийг эзэлж байна. Тэдний хамгийн ойрын өрсөлдөгч буюу дэлхийн хамгийн том гоо сайхны жижиглэн худалдааны Bath and Body Works дэлгүүр зэх зээлийн нэг хувийг эзэлдэг бө мөн л Векснерийн эзэмшлийнх юм. Тэрбээр бүх брэндээ L Brands эцэг компанийхаа нэрэн дор удирддаг.

L Brands өөрийн эзэмшлийн 2949 дэлгүүрүүдээр жилд нийтдээ 11 тэрбум ам.долларын үнэ бүхий хөхний даруулга, дотуур хувцас, саван болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг. Дэлгүүрүүдийнх нь орлого сүүлийн 19 улирлын турш өсөлттэй явж байна. Ийм амжилтад хүрсэн нэг тулгуур нь гайхалтай маркетинг бөгөөд түүний нэг жишээ нь жил бүр зохион байгуулдаг Victorias Secret загварын шоу юм. Түүнчлэн интернэт худалдааны эрин үед ч хэрэглэгчдэд гараас үйлчлэх бодлого баримталсаар байгаа нь тэдний нэг онцлог юм. Худалдан авагчид чанартай цамц, өмдийг дурын онлайн болон гадуур дэлгүүрүүдээс авч болох ч хөхний даруулгыг хараахан үгүй юм. Америк эмэгтэйчүүдийн 80 хувь нь өөрт таараагүй бруу размеийн хөхний даруулга өмсдөг гэсэн тооцоо бий. Компьютер танд таарах хөхний даруулгын хэмжээг хэлж өгч чадахгүй, хувцасны дэлгүүрийн ажилчид ч мөн чадахгүй. Харин Victorias Secret-ийн ажилчдын хийдэг гол ажил нь энэ бөгөөд үүгээрээ ч эмэгтэйчүүдийн итгэлийг хэдийнэ хүлээжээ.

L Brands-ийн дэлгүүрүүдийн 90 хувь нь 2013 онд ашигтай ажилласан бол Victorias Secret-ийн үйл ажиллагааны ашиг 17 хувь буюу салбарын дунджаас гурав дахин их байв. Онлайн худалдааны хорхойтнуудын эсрэг тэрбээр өнгөрсөн жил төрөл бүрийн байршлуудад 50 шинэ дэлгүүр нээжээ. Онлайн худалдаанд чухал ач холбогдол өгдөггүй тус компанийн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрч байна.

Эдгээр тоонууд хөрөнгийн бирж дээр их хэмжээний ашгийг авч ирж, L Brands-ийн хувьцаа 11 хувиар өссөн нь S and R-ийн жижиглэн худалдааны бизнесийн индексээс хоёр дахин их үзүүлэлт байв. Сүүлийн таван жилд L Brands-ийн хувьцаа ойролцоогоор 500 хувийн өгөөж өгсөн нь Хойд Америкийн жижиглэн худалдааны аль ч дэлгүүрээс илүү байгаа юм.

Америкийн хилийн цаана тэрбум тэрбум ам.доллараар хэмжигдэх зах зээл Векснерийг хүлээж байна. Victorias Secret дэлхийд ганц дэлгүүрээрээ бус Антрактидаас бусад дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн моделиудаараа хэдийнэ алдартай болжээ. Victorias Secret загварын шоуг 192 улс орны үзэгчид зурагтныхаа урд тэсэн ядан хүлээн авч үздэг.

Гэсэн ч Векснер Victorias Secret-ийн салбаруудаа гадны орнуудад нээх гэж төдийлэн яарсангүй. 2012 онд дэлгүүрийн цар хүрээгээ Өмнөд Америкт тэлэн, мөн Лондонд хоёр дэлгүүр нээжээ. Түүнээс хойш Англид таван дэлгүүр нэмж нээсэн ба тэдгээрийн нийт борлуулалтын орлого 100 сая ам.долларыг даваад байна.

Дэлгүүрээ олноор нээдэггүй ч Векснер өөрийн брэндээ Ази болон Ойрх Дорнодод франчайз моделиор буюу L Brands-д эрсдэлгүйгээр ажилладаг. Дэлхий даяар 600 гаруй франчайз дэлгүүрүүд одоогоор ажиллаж байна. L Brands ямар нэгэн хөрөнгө оруулалт хийдэггүй ч тэдгээр дэлгүүрүүд нээгдсэн эхний өдрөөсөө эхлээд ашгаа хийж эхлэн 10-15 хувийн өндөр төлбөр төлдөг байна. Гадаад улс оронд боломж асар их байгаа болохоор Векснер энэ удаагийн Victorias Secret-ийн загварын шоуг арванхоёрдугаар сард Лондон хотод хийхээр төлөвлөжээ. “Тэд олон улсын зах зээл дэх боломжит тэлэлтийнхээ дөнгөж захад нь л байна. Ирэх 10 жилд Victorias Secret-д 10 тэрбум ам.долларын бизнесийн багтаамж байх магадлалтай. Энэ бол алтны уурхай л гэсэн үг” хэмээн Barclays-ийн жижиглэн худалдааны шинжээч Мэтью МакКлинток хэлж байна.

Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Forbes Mongolia сэтгүүл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аараа 2016-01-11 17:29:28
    Янхан Цэцэгжаргалын Ариунаа Б о о в х ө х н ө, х о ш н о г о д о л о о н о. 5,000-13,000 Хаяг : Ханбүргэдэй Их дэлгүүрийн Хойд талын таван давхар саарал б...
    122.201.22.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Аараа 2016-01-11 14:57:32
    Янхан Цэцэгжаргалын Ариунаа Б о о в х ө х н ө, х о ш н о г о д о л о о н о. 5,000-13,000 Хаяг : Ханбүргэдэй Их дэлгүүрийн Хойд талын таван давхар саарал б...
    122.201.22.93
    Мэдэгдсэн Хариулах