Цаасаар 3 хэмжээст биет хэвлэгч
Ширээний өнгөт 3 хэмжээст хэвлэгч энэ онд уран бүтээлч, зохион бүтээгч, инженерүүдийн гар дээр очих бололтой. Энэ оны 1-р сарын 6-9-ны хооронд болсон CES 2016 үзэсгэлэн яармаг дээр МCOR TECHNOLOGIES компани Arke хэмээх 3 хэмжээст хэвлэгчээ сонирхууллаа. Энэ хэвлэгч нь үнэтэй, заримдаа хортой байдаг хуванцарын оронд цаас хэрэглэж хуванцараар л хэвлэдэг шиг өндөр нарийвчлалтайгаар хэвлэдэг байна.

Mcor Technologies-ийнхний баталж байгаагаар бол энэ принтер нь олон улсын  өнгөний концерциумийн (ICC) өнгөний зураглалаар хэвлэж чаддаг анхны 3 хэмжээст хэвлэгч гэнэ. Энэ нь ерөнхийдөө одоогоор худалдаанд байгаа жирийн цаасан дээр хэвлэгч өнгөт принтерийн өнгө ялгагчтай адил зарчмаар ажиллаж бодит өнгө гаргаж чадна гэсэн үг юм.



Arke нь 4800х4800 DPI нарийвчлалтайгаар 240 х 205 х 205 миллиметр хүртэлх биетийг хэвлэх чадалтай юм байна. Хэвлэгч нь Windows болон Mac үйлдлийн системтэй Wi-Fi, Bluetooth болон  USB холболтоор холбогдон ажиллах гэнэ. Мөн гар утасны үнэгүй программ хангамж дагалдана.

Компанийн мэдээллснээр энэ оны 2-р хагасаас эхлэн худалдаанд гарах энэхүү хэвлэгч нь 6 өнгөний сонголттойгоор 5995 ам долларын (одоогийн ханшаар 1 сая 200 мянган төгрөг) үнэтэй байх юм байна.

Орчуулсан:Оллоо.мн
Эх сурвалж: Gizmag.com
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аараа 2016-01-11 14:53:51
    Янхан Цэцэгжаргалын Ариунаа Б о о в х ө х н ө, х о ш н о г о д о л о о н о. 5,000-13,000 Хаяг : Ханбүргэдэй Их дэлгүүрийн Хойд талын таван давхар саарал б...
    122.201.22.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Change 2016-01-11 08:32:54
    Paa ya ya dollar 2000-aas buugaad 200 boltsiimuu?
    122.201.31.134
    Мэдэгдсэн Хариулах
    • mangar setguulch 2016-01-28 10:56:06
      dollar 200 bolood udsan bololtoi
      202.126.91.92
      Мэдэгдсэн Хариулах