Эрх баригч намын эргэж буцсан шийдвэр сонгууль угтсан тактик уу
Сүүлийн үеийн анхаарал татсан гол сэдэв бол яах аргагүй хүүхдийн 20 мянган төгрөгийг урьдын хэвээр буцаан олгох эсэх болон ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулан таван хувьд шилжүүлэх боломжтой гэх асуудлууд байна. Эдгээр асуудлууд бол яах аргагүй ард иргэдийн анхаарал татсан, олон түмний хэрэгцээнд нийцсэн. Гэтэл Төр засгаас уг асуудлуудтай холбоотой шийдвэрийг гаргаж, өөрчлөлт хийхээр болсон.  Тухайлбал хүүхдийн мөнгийг энэ жилээс эхлэн өрхийн амьжиргааны түвшингээр нь ялгаварлан олгодог болох асуудал сөхөгдөж, Засгийн газрын 490 дүгээр тогтоол гарсан.

Энэ шийдвэр өнгөн дээрээ УИХ, Засгийн газраас гарсан ч ард иргэд эрх баригч нам болох АН-ынхантай холбон хүлээн авч байгаа нь нууцгүй.  Учир нь Хүний хөгжил сангаас хүүхлдийн мөнгийг олгохдоо “төр засгаас хүүхдэд хүртээж буй, эрдэс баялагийн хувь” хэмээж дөрвөн жилийн өмнөөс олгож эхэлсэн. Мэдээж, энэ нь эрх баригч намынхны 2012 оны сонгуулиар гарч ирэхдээ амласан амлалт байсан. Гэтэл дараагийн сонгууль буюу 2016 оны сонгуулийн босгон дээр уг шийдвэрийг гэнэтхэн л өөрчилж, “Хүний хөгжил сангаас олгодог 20 мянган төгрөг бол халамжийн мөнгө” хэмээн иргэдээ ухуулан уг мөнгийг танах ажлыг эхлүүлэх шийдвэр гарсан ч төд удалгүй уг шийдвэрийг цуцлах асуудал хөндөгдсөн.

Мэдээж, хүүхэд бүрт баян ядуугаар нь ялгаварлалгүйгээр энэ мөнгийг тэгш хуваарилах ёстой. Энэ бол олон түмний хүсэл. Гэхдээ л АН-ынхан энэ мөнгийг танах шийдвэрийг гаргаж чадсан.Гэтэл одоо буцаан өмнөх шигээ хүүхэд бүрт олгох тухай яригдаж байна. Энэ бүхнийг харахад эрх баригч намынхан маань ард иргэдийнхээ сэтгэхүйгээр тоглоод ч байгаа юм шиг, ирэх зургаадугаар сард болох сонгуулийнхаа амлалтыг бэлтгэх тандалт судалгааг хийгээд ч байгаа юм шиг дүр зураг харагдана.

Үүнийг батлах бас нэгэн жишээ бол яах аргагүй ипотекийн зээлийн хүүтэй холбоотой асуудал юм.  Тус намынхан Монголбанк, МИК-тай хамтран уг зээлийн хүүг бууруулж, илүү таатай нөхцөлөөр үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн зохицуулалтыг хийхээр болсноо саяхан танилцуулсан билээ. Хэрэв ард түмэн ипотекийн зээлийн хүүг бууруулж, 6 юм уу, 5 хувьтай болгон, түүгээр зогсохгүй 8 хувийн зээлд хамрагдсан иргэд шилжчихвэл  тус намынханд баярлахаас.

Үндсэн хуулийн цэцээс Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой 13 дүгнэлт гарч, уг дүгнэлттэй холбоотойгоор найман хувийн зээлийг арилжааны банкууд зогсоочихоод байгаа.

Гэхдээ энэ үйл явдал АН-ынханд  тун ухаалаг хөдлөх сэжүүрийг гаргаж өгсөн гэлтэй. Учир нь найман хувийн зээлийг арилжааны банкууд зогсоосон бас л цаанаа АН-ынхныг ард түмэнд тун чадварлаг болгох харагдуулах хөшүүрэг болчихов. АН-ынхан Цэцийн дүгнэлтийг ард иргэдэд ухуулахдаа “харлуулж” харагдуулсан ч өөрсдөө тун сайхан амлалт өгөөд буйгаас харахад тэгж хардахаас аргагүй.  

Тэгэхээр эрх баригч намынхны эргэж буцсан энэ шийдвэрүүд болоод сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрүүд нэн таатайгаас гадна, сонгуулийн уур амьсгал хэдийн орчихсоныг л илтгэх шиг.

Тус намын дарга УИХ-г толгойлж, гишүүд нь Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийж, УИХ-д олонх болж, улс орны бүхий л шийдвэрүүд тэднээс шалтгаалан гарч буй. Ийм байхад төр засгаас ийн эргэж буцсан шийдвэрүүд гаргаж байгаа нь тус намынхныг сонгууль угтсан тоглолт хийгээд байна гэсэн хардалт төрүүлэхээс аргагүй юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зээлдэгч 2016-01-11 17:49:56
    8 хувийн зээлийг 5 хувь болговол манай гэр бүлд маш сайн байна. Манайх сард 4 з мянган төгрөг төлдөг хэрвээ 5 хувь болговол 3 зуун мянга төлдөг болно үнэхээр их...
    202.9.40.141
    Мэдэгдсэн Хариулах
  • саруул 2016-01-11 12:36:04
    Сонгуулийн шоу байна уу хамаагүй оррнсууцны зээл 5 хувь болбол болоо. Энэ бол бодитой а түмнээ бодсон шийдвэр. Харин яг олгох болохоор баахан нөхцөл тавив!
    150.129.140.58
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2016-01-11 11:19:55
    zeeliin hyygee byyryylmaar umdaa,tegwel cz sanalaa ogno szyy
    83.6.107.12
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-01-11 09:07:02
    Жихэнэ ядарсан ард түмний сэтгэл зүйгээр тоглож байгаа биз д АН-хан.Ард түмэн өөрссддө ашигтай зүйлээ шоугаар нь далимдуулан сайн гэгч авчхаад тэднйг 16 нд арч
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • rioj  2016-01-11 09:03:40
    tertee tergui songohgui. ner devshigch ni harin bulai nohduud bgaa daa
    203.194.116.38
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2016-01-11 06:30:08
    Сонгуулийн тактик байна уу хамаагүй хүүхдийн мөнгөө өгөөд зээлийн хүүгээ бууруулчихвал шууд АН-д санал өгнөө.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтай 2016-01-11 05:10:50
    АН-д худлаа ярихаас өөр хийсэн ажил байхгүй. Нөгөө хүн шиг амьдрах, хашаандаа хаустай болох, гэр хорооллыг барилгажуулах, метротой болох гм олон үлгэр яасан бэ....
    202.9.40.55
    Мэдэгдсэн Хариулах
  • AH zail 2016-01-11 03:26:56
    zailaa, bitgii songo
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах