Мазаалайд туслах аян өрнөж байна
“Хонгор нутгийн дуудлага” ТББ-аас “Мазаалайд туслах 1000 төгрөгийн аян” санаачилжээ. Тус хөдөлгөөний тэргүүн хэлэхдээ, хахир хаврын цагаар аламцагаа дагуулсан мазаалайнууд ичээнээсээ гарна. Элчилгүй говьд хоол тэжээл дутагдалтай байдаг учир тэжээлийн сав нэмж хийх, хоол тэжээл тараах ажил хийх шаардлагатай болдог. Таны өргөсөн 1000 төгрөгийн хандиваар дэлхийд ховорхон мазаалайг хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг онцолжээ.

Саяхан “Мазаалай баавгай судалгааны төсөл”-ийн ахлагч Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Байгалын ухааны салбар, Биологи, Байгаль шинжлэлийн багшийн ангийн 3-р курсийн оюутан Г.Батнасанд 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгосон байна.Г.Батнасан нь цаашид дэлхийд нэн ховорд тооцогдох Мазаалай баавгайг хамгаалах, судлах, өсгөн үржүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ илэрхийлжээ. Батламжийг Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Л.Амгалан гардуулан өгсөн байна. Мөн уг төслөөс тус аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд "Мазаалайг хэн сайн мэдэх вэ" сэдэвт гар зургийн уралдаан зохион явуулжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мазаалай 2016-01-11 09:41:57
    Надаар шоу хийгээд хэрэггүй . Үнэн сэтгэлээрээ хандаарай
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2016-01-10 11:28:37
    Панда шиг хамгаалтад авч өсгөж болдоггүй юмуу
    59.153.85.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Бор 2016-01-10 09:32:47
    Хүмүүсээ мазаалай хамгаалах хөдөлгөөнд нэгдэцгээгээрэй. Уриалж байна.
    150.129.143.35
    Мэдэгдсэн Хариулах