"Инчён-2014” наадамд манайхаас 340 тамирчнаа илгээнэ
“Инчён-2014” Азийн наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ким Ён-Сү тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр манай улсад ирж байна.Тэд МҮОХ-ны удирдлагатай хамтын ажиллагааны асуудал хэлэлцэнэ юм. Ким Ён Сү нь өдгөө 72 настай, хуульч мэргэжилтэй. БНСУ-ын спортын сайд, парламентийн гишүүний албыг хашиж байсан нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтэн аж. Түүний айлчлал энэ сарын 24-ийг хүртэл үргэлжилнэ.
 

Азийн зуны спортын XVII наадам ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-ын гурав дахь том хот Инчёнд болно. “Инчён -2014” наадам 38 спортын төрлөөр Ази тивийн 45 орны тамирчид өрсөлдөхөөр зэхэж байна. Өмнө нь БНСУ 1986 онд Сөүл, 2002 онд Бусан хотдоо Азийн наадмыг зохион байгуулсан түүхтэй.
 

Монголын баг тамирчид 1974 оноос хойш нийт есөн удаа Азийн наадамд оролцсон. Энэ удаагийн наадамд 25 төрлөөр 340 тамирчин оролцуулахаар урьдчилсан мэдүүлгийг БНСУ руу илгээсэн байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.