Шинэ аваргууд төрлөө
Шинэ он гарангуут УАШТ-үүд ээлж дараалан явагддаг. Тэгвэл энэ жилийн салхийг хагалж жүдо болон чөлөөт бөхийн УАШТ-үүд эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд  чөлөөт бөхийн  УАШТ эхэллээ. Энэ өдөр эрэгтэй 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорсон юм. Хэдхэн сарын дараа Бразилийн Рио Де Жанейро хотод болох олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тун хариуцлагатай  тэмцээн  нэлээд өрсөлдөөнтэй болж байна.

Тодруулбал өчигдөр явагдсан эрэгтэй, эмэгтэй нийт найман жингийн гурван жинд нь шинэ аварга төрлөө. Тодруулбал эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг гавьяат тамирчин О.Насанбурмааг ялж, улсын аваргад түрүүллээ. Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран Б.Батмагнайд ялагдан хүрэл медлаь хүртлээ. Харин Б.Батмагнай анх удаа улсын аваргад түрүүлсэн. Мөн 57 кг-д  2015 Монголын шилдэг тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Д.Цогтбаатарт ялагдан хүрэл медаль дээр буусан бол Д.Цогтбаатар  мөн л анх удаа УАШТ-нд түрүүллээ. УАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.