Улаанбаатар 20 градус хүйтэн байна
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ : Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2016 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ.  Баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж,  явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон  Дархадын хотгор,  Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.