Эрдэнэбулган сумын ЕБС-ийн спорт заалын үйл ажиллагааг зогсоожээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заалыг Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйн шаардлага стандартад нийцэхгүй тул ашиглах боломжгүй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоожээ.

Тус сургууль  1940 онд байгуулагдаж байсан аймгийн ууган сургуулиудын нэг бөгөөд спорт зал нь шалнаасаа мөөгөнцөртөж, цөмөрсөн байжээ.

Тус сургуульд 495 сурагч суралцдаг бөгөөд спорт зал зогссоны улмаас спортоор хичээллэх боломжгүй сурагчид биеийн тамирын хичээлийг танхимын системээр авч байгаа гэнэ. Ийнхүү тус сумын сурагчид төдийгүй залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спортоор хичээллэх, спортын төрлийн тэмцээн наадам зохион байгуулах боломжгүй байгаа юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus