“Туушин авто тээвэр” компани жолооч нарынхаа хоолны мөнгийг ч өгч чадахгүй байна
Монгол Улсад тээврийн зуучийн үйл ажиллагаа явуулдаг  “Туушин” ХХК-ийн охин компани болох “Туушин авто тээвэр” компани, Өмнөговь аймгийн Хан богд сумын нэгэн цайны газартай гэрээ хийж, жолооч нарынхаа хоолыг бэлтгүүлж, хийлгэж байхаар болжээ. Гэвчтэрхүү гэрээгүү биелүүлэхгүй, ажилчдынхаа хоолны мөнгийг өгөхгүй байгаа “ аж. Иймээс Ханбогд сумын нутагт байрлах тэрхүү цайны газрын эзэн н.Цэрэнмарт гэх эмэгтэй тус компаниас хоолны мөнгөө нэхэмжилэхээр хотод ирсэн ч асуудал хүндэрсэн байна. Иймээс хэвлэлийнхэнд хандав.  Ингээд түүнээс дараах тодруулгыг авлаа.

-“Туушин авто тээвэр” компани танай цайны газраас хичнээн ажилчнаа хооллоно гэж анх хэзээ гэрээ хийсэн юм бэ?
-“Туушин” ХХК-ийн охин компани болох “Туушин авто тээвэр” компани манай цайны газартай тээвэрт явдаг жолооч нарынхаа хоолыг бэлтгүүлж, хийлгэхээр гэрээ байгуулсан. Ингэхдээ сар бүр хоолны төлбөрийг хийж байхаар тохиролцсон юм. Эдний жолооч нар Таван толгой,  Цагаан хад зэрэг чиглэлд нүүрс тээвэрлэдэг. Жолооч нар нь хоолоо идчихээд бүгд гарын үсгээ зурдаг юм. Бүгдээрээ энэ дансан дээр бичээтэй байгаа. /Өөрийн хөтөлдөг хоолны дансаа харуулав. Үүнд тус компанийн жолооч нарын хэдэн төгрөгний хоол хэдний өдөр идсэн талаар бүгд гарын үсэгтэйгээ хамт байлаа/.

-Одоо төлбөр хийх ёстой хугацаа нь хичнээн хоногоор өнгөрөөд байгаа юм бэ?
-Анх сар бүр хоолны мөнгийг төлнө гэж байсан. Гэтэл одоо 50 хоночихоод байна. Аргаа бараад бид хотод ирээд толгой компани дээр нь ирчихээд байна.

-Та учир явдлаа “Туушин” компанийн удирдлагуудад хэлсэн үү?
-Хэлсэн. Гэтэл “Туушин авто тээвэр” компанийн захирал нь бултаад алга болчихлоо. Дэд захирал нь бүр биднийг түлхээд өрөөрүүгээ чирэх нь холгүй ёс зүйгүй байдал гаргалаа. Одоо цагдаа дуудчихаад байж байна.


-Жолооч нар нь юу гэх юм бэ?
-Энэ компанийн нүүрс тэвээрлэдэг жолооч нар нь бас мөнгөгүй болчихсон. Бензин тосны ч мөнгө байхгүй, хөдөө хээр кемп дээрээ байцгааж байгаа. Тэд нь  хаягдчихсан. Идэх хоолны мөнгө ч байхгүй.  “Туушин”-гийн зүгээс манайд хоолны мөнгөө төлөхгүй байгаа болохоор бид ч жолооч нарт нь хоол хийж өгч ч чадахаа байсан. Хоол хийхээ зогсоосон.

-“Туушин”-гийн охин компани танайд яг хичнээн төгрөгийн өртэй болоод байгаа юм бэ?
-3 сая 500 мянган төгрөгийн өртэй болоод байна. Манайх шиг жижиг цайны газарт энэ их мөнгө. Би монгол улсад нэг ч өр байхгүй.Би татвараа Хан богддоо байнга төлдөг.
Жаахан өндийгөөд л босоод ирэх гэхээр ингээд доромжлоод том компаниуд нь уландаа гишгэчээд байх юм. Манайх эднийг шиг зуу зуун ажилтантай биш ээ. Дөрөвхөн ажилчинтай. Би одоо тэднийхээ цалинг тавьж чадахаа байчихаад байна. Бүгд орон нутгийн хүмүүс байгаа. Гэтэл тэд маань ч ажилгүй болчихлоо. “ гэсэн юм.

Энэ явдал өнөөдөр 12.00 цагийн орчимд “Туушин” компанийн байрны урд болсон юм.
 “Туушин” компани бол 20 гаран жилийн түүхтэй. Өнөөдөр дэлхийн бүх улс орныг хамарсан тээврийн өргөн сүлжээг бий болгож чадсан манай улсын томоохон компаниудын нэг яах өргөгүй мөн билээ. Гэтэл  тус компанийн “Туушин авто тээвэр” охин компани энэ мэт жижиг асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байгаа нь юуг илтгэнэ вэ.

 
Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • xxxxxxxxxxxx 2018-07-23 09:35:18
    Би Туушин ХХК д 20 жил ажиллаж байна ,Одоо Туушин системс гэдэг охин компани, ажилчиддаа , унааны зардал томилолтыг нь дандаа дутуу л өгдөг шдээ Е
    202.131.238.22
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-06-21 15:32:45
    Hodoonii humuusiig deerelheh gej oroldoj baigaa yum baina 3say 500 g ogch chadahgui baihdaa yahav de
    37.24.155.219
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-06-21 15:31:40
    Hodoonii humuusiig deerelheh gej oroldoj baigaa yum baina
    37.24.155.219
    Мэдэгдсэн Хариулах
  • zochiin 2014-06-21 10:16:28
    hoorhiii saihan neree baastai hutgalaa daa
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-20 13:27:52
    Tuushin say Bank of China gaas $25 say zeeleh gereend gariin useg zursan gee biz dee
    103.26.193.15
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2014-06-20 07:15:08
    za araich dee 3.5han say tugrug shde tuushingiihan archaagaa aldsan suganuud be? ter mungiig ni ugchihuj chadahgui bgaam bh daa
    202.70.45.248
    Мэдэгдсэн Хариулах