НӨАТ-ын хууль үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Цэцэд ханджээ
Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрх болон төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалт, түүнчлэн холбогдох бусад заалтыг зөрчсөн байна гэж тэд үзжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлов.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2016-01-11 04:27:17
    ene huuliar monopoliud ni uldej ulam tomrood jijig hudaldaachid ni dampuurna ene ni hend ashigtai ve?
    182.160.1.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2016-01-10 14:39:53
    haashdaa nomin shig uneer zaraagui 5 ymuu 10 % nemdeg delguuruud nemhees yadag ym ....teneg novshnuud jijig delguuruudiig haaj nomin bolon busad tom delguuruudi...
    103.229.123.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зоч 2016-01-09 22:10:08
    энэ уих үнэхээр нэг буруу юм хийдэг
    103.57.95.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-08 06:25:04
    Хуулиа хэл амгүй гаргаж чаддаггүй УИХ-ыг тараа
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах