Ерөнхий сайд "ЭЗЭН-100" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна
УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээлэл хийж байна.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлантай холбоотой асуулт, хариултыг үргэлжлүүлнэ.

Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авсан юм. Гишүүдийн зүгээс арилжааны банкуудад байршуулсан төсвийн байгууллагуудын дансан дахь мөнгөн дүн ямар байгаа, төсвөөс санхүүждэг байгууллагуудын тоо хэд байгаа, төрийн алба хаагчдын орон тоо хэдээр нэмэгдсэн, өмч хувьчлалаар хэр хэмжээний орлого орж ирсэн, 2013 оны төсвийн гүйцэтгэлийн дүнгээр нь албан тушаалтнуудтай хариуцлага тооцох эсэх, “Хүний хөгжил” сангийн хөрөнгөөр бүрдүүлсэн улаан буудай, шатахууны нөөцийн хадгалалт, гүйцэтгэлийн зардлын санхүүгийн тайланг баталгаажуулаагүй, зарим яамд авлагаа барагдуулаагүй, төсвийн зарим байгууллагууд Төрийн сангаас гадна арилжааны банкуудад данстай байдагийн учир шалтгаан юунд байгаа, зарим төслийн зардлын гүйцэтгэл ямар байгаа, иргэдийн банкны хадгаламж нэмэгдэж буйг Сангийн яам хэрхэн ойлгож байгаа, олон улсын байгууллагуудын дэмжлэг авах, тэдэнтэй бодлогоо яаж уялдуулах, төсвийн бодлогын өмнөх алдааг давтахгүй байж чадах эсэхийг тодруулж асуухын хамт валютын ханш тооцдог аргачлал, орон тоо болон валютын ханш, бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй санал нийлэх, хариуцлага хүлээх зэрэгт Улсын Их Хурлын гишүүд голчлон анхаарч асуултаа тавьсан юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.