Орон сууцны нэг давхарт согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газруудад тавих хяналтыг чангатгажээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Журам батлагдсанаар тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлсөн төдийгүй, нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан тусгай зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн  журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.

Журмыг хориглох зүйлд нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана гэсэн байна.

Тэгвэл дээрх журмаар орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа эрхэлж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН-үүдэд тавих хяналт улам чангарч улмаар  стандарт мөрдөж ажиллаагүй бол хатуухан арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Журмын энэхүү заалт иргэдийн эрх ашигт ихээхэн нийцэж байгаа аж. 

Журам үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа эрхэлдэг замбараагүй үйл ажиллагаа зогсоно гэдэгт ихээхэн найдаж байгаагаа дуулгаж байлаа. Тухайлбал БЗД-ийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн  байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг найман нэрийн хүнсний дэлгүүр хямд үнэтэй шагийн архийг шөнийн цагаар зөвшөөрөлгүй худалдаж,  тэр хавьд орон гэргүй архичдыг цуглуулдаг нь оршин суугчдын тав тухыг ихэд алдагдуулдаг байна.  Энэ талаар оршин суугчид нь гомдол мэдүүлдэг хэдий ч хүлээж авдаггүй, сүүлдээ хорооны цагдаа нь тоохоо больжээ.  Энэ мэт хаа сайгүй байгаа замбараагүй архи, согтууруулах ундаа худалддаг байдал уг журмаар эцэс болохыг харж суух л үлдлээ

Журам батлагдсантай холбоотойгоор бид хүнсний дэлгүүрүүд хэрхэн дагаж мөрдөж байгааг тодруулж хэд хэдэн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж үзлээ. Энэ үеэр тэд “Тусгай  зөвшөөрөл авах шалгуур өндөрссөн. Өөрөөр хууль журмаа мөрдөж ажилладаг тул асуудал байхгүй” гэх хариултыг өглөө. Харин шинэ журам үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор  иргэдийн байр суурийг сонсоход “Архины хэрэглээ хэт их болсон, Нэг орц, нэг гудманд байдаг дэлгүүр бүрт зөвшөөрөл олгодог байдлаа зогсоох хэрэгтэй. Үгүй бол архинд живж, энэ хэрээр аймшигт гэмт хэргүүд үйлдэгдэх боллоо. Шинэ журмаар зохицуулсан л гэх юм бидний нүдэнд илт сайжирсан зүйл харагдахгүй байна” гэсэн юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аараа 2016-01-11 15:28:26
    Янхан Цэцэгжаргалын Ариунаа Б о о в х ө х н ө, х о ш н о г о д о л о о н о. 5,000-13,000 Хаяг : Ханбүргэдэй Их дэлгүүрийн Хойд талын таван давхар саарал б...
    122.201.22.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигчсэтгэгдэл 2016-01-08 23:40:40
    Оргил стар хотхоны(хан уулд) 59-р байранд орцон дотор нь архи зардаг дэлгуур бнаа. Гадагшаа гарах ч хэрэггуй орцноосоо архиа авч уугаад л... Арай дэндуу юмаа.
    103.57.92.196
    Мэдэгдсэн Хариулах
  • даваа 2016-01-08 11:27:25
    Манайх БГД ийн 14 хороо, 18 байр, манай байрыг тойроод олон дэлгүүр, баар архи зарж үйлчилдэг_ Одоогоор иргэдэд мэдэгдсэн өөрчлөлт алга. ҮЛГЭР,____
    49.0.162.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-01-08 03:54:18
    Зөвхөн орон сууцны 1 давхар гээд хязгаарлачихаар орон сууцны ойролцоо 10 метрт байгаа зочид уудал, пабад үйлчлэхгүй болчоод байна шүү дээ. Давхар бодолцох.
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах