Үхлийн хэсгийн тулаанууд үргэлжилсээр
Өнгөрсөн шөнө Үхлийн хэсэг гэж нэрлэгдээд буй “Д” хэсгийн сонирхолтой тулаан боллоо. Энэ бол дэлхийн 1 удаагийн аварга Англи , дэлхийн 2 удаагийн аварга Уругвайн шигшээ багуудын тоглолт юм. 1-р тойрогт хоёр баг хоёулаа хожигдол хүлээгээд байсан тул энэ удаагийн тулаанд  аль аль баг нь заавал хожих үүрэг хүлээгээд байсан юм. 

Тоглолт эхлэхийн өмнө  Уругвайн шигшээ багт нэгэн таатай мэдээ байсан нь гэмтлийн улмаас өмнөх тоглолтонд оролцож чадаагүй Анлийн Ливерпүүл клубын супер довтлогч Луйс Суарез гараанд гарч тоглохоор болсон явдал байсан юм.  Ингээд хоёр багийн тоглолт эхэлж  тоглолт эхнээсээ нэг нэгнээ анасан тандсан байдалтай үргэлжилж байлаа.  Тоглолтын 39 дэх минутанд Уругвайн Супер хослол болох Э.Кавани болон Л.Суарез нарын довтолгоо амжилттай болж  Каванигийн дамжуулалтаар Суарез мөргөж гоолдон тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Ингээд тоглолтын эхний хагас өндөрлөж хоёрдугаар хагас эхэллээ. Хоёрдугаар хагаст Англичуудын довтолгоо эрс сэргэж хэд хэдэн аюултай довтолгоонуудыг хийгээд амжсан. Улмаар тоглолтын 75 дахь минутанд Г.Жонсонгийн дамжуулалтаар В.Рүүни гоолдож тоглолтын харьцааг тэнцүүлж чадсан юм.Гэвч тоглолтын үндсэн цаг дуусхаас 5 мунитын өмнө өнөөх Л.Суарез дахин гоолдож тоглолтыг Уругвай тэргүүлж эхэллээ. Ингээд үлдсэн минутанд Англичууд юу ч хийж чадалгүй тоглолтыг дуусгасан. Чухал хожил авч чадсан Уругвайн дараагийн учраа нь Дэлхийн 4н удаагийн аварга Италийн шигшээ баг бол хожигдол амсаж хүнд байдалд орсон Английн дараагийн учраа нь Коста-Рика юм.  Гэхдээ Англи хожигдсонч гэсэн хэсгээс гарах боломж хэвээр үлдсэн.

Одоогийн байдлаар Коста-Рика нэг тоглож 3 оноо, +2 бөмбөгтэй , Итали нэг тоглож 3 оноо, +1 бөмбөгтэй, Уругвай хоёр тоглож 3 оноо, -1 бөмбөгтэй, Англи хоёр тоглож -2 бөмбөгтэй болоод байгаа... Английг аварч чадах баг бол Итали. Тэд өнөө шөнө Коста-Рика тай хэсгийн 2 дахь тоглолтоо хийнэ. Энэ тоглолтонд Итали, Коста-Рика г 2 болон түүнээс дээш бөмбөгөөр хожих хэрэгтэй. Дээрээс нь хэсгийн сүүлийн тоглолтонд Итали Уругвайг хэдэн бөмбөгөөрч хамаагүй хожоод, Англи Коста-Рика-г 2 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал Итали 1-ээр , Англи 2-оор гарах боломж байна.





Г.Энхтайван
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.