1000 тэмээ уралдуулж, "Гиннес"-т бүртгүүлнэ
“Гиннес”-ийн дээд амжилтад бүртгүүлэх зорилготой “Монгол тэмээ 999” 1000 тэмээний уралдааныг гуравдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулах аж. Говь нутгийн ард түмэн тэмээн сүргээ өсгөн үржүүлж, хайрлан хамгаалах чиглэлээр олон ажил зохион байгуулсаар ирсэн билээ. Үүний жишээ нь, "Тэмээн поло”, “Их говийн тэмээний баяр” арга хэмжээ юм. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболдын санаачилгаар зохион байгуулах гэж буй эл уралдаанд тус аймгийн 15 сумаас гадна бусад тэмээчид урилгаар оролцоно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.