Цэцтэй холбоотой хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуулийн Цэцийн гишүүний зургаан жилийн хугацааг улс төрийн зорилгоор зөрчдөгийг болимоор байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг биш Үндсэн хуулийг хамгаалж хэлж байгаа юм шүү. Мөн Үндсэн хууль тогтвортой байхын тулд Цэцийн гишүүд нь тогтвортой байх ёстой. Хоёрдугаарт байнга ялагч байхын тулд хийсэн ажил чинь өөрийн толгой дээр мөндөр болж буух үе байдаг. АН-ынхан үүнийг сайн бодоорой” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч “Үнэхээр ҮХЦ-ийг улс төржүүлж болохгүй” гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, эдгээр саналыг хуулийн төсөлд тусгаж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine