Хүүхэд зоддог багшийг цагдан хорьжээ
Бага насны хүүхэд цэцэрлэгийн багшдаа зодуулж буй бичлэг цахим ертөнцөд тархсанаар олон эцэг эхчүүдийг цочирдуулсан билээ. Тухайн бичлэгт багш балчир хүүхдийг хоол идсэнгүй хэмээн зодож, амьсгаа авахын зайгүй хүүхдийн амруу хоол чихэж, занчиж байсан. Энэ явдал Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт болсон бөгөөд тогооч, туслах багш Ж.Отгонтөгс 10 сартай хүүд уур бухимдлаа гарагж байсан нь тэр.  Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол саяхан хүүхэд зодсон багш болох Ж.Отгонтөгсөд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 181,2-оор хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэрвээ түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай ажээ. Ж.Отгонтөгсийн хувьд өмнө ч хэд хэдэн удаа бага насны хүүхдийг зодож,дарамталдаг байсан талаар хамт ажиллаж байсан багш нь ярьсан бөгөөд эл байдлыг нь эцэстээ тэвчихгүй, дээрх бичлэгийг хийж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад нь өгснөөр хэрэг илэрсэн байдаг. Ямартаа ч түүнийг гадуур байцааж байсан бол цагдан хорьсон байгаа ажээ. Хүүхэд зодсон тогооч Ж.Отгонтөгс нь уг цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг дүүгийнхээ амьдралыг дээшлүүлэхээр уг цэцэрлэгт тогооч, үйлчлүүлэгчээр ажилуулсан байжээ
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-01-08 03:55:32
    Zuv. Shorond hiih heregtei baliar avgai
    49.0.161.104
    Мэдэгдсэн Хариулах
  • бүх цэцэрлэгүүдийг камержуулах 2016-01-07 12:09:53
    энэ авгайгаас болж монголын нэг эрүүл төрсөн хүүхэд эмгэг өвчтэй болоод хохироод явж байгаа биз дээ энэ тэнэг авгайд гарц байхгүй .... хүний нялх үрийг тамлаад...
    202.9.40.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-07 08:18:58
    Ийм тэнэг юмнуудад хууль гэж юу бдгийг мэдрүүлэх хэрэгтэй...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • найз 2016-01-07 07:30:38
    Тэр аймагт Засаг даргаар ямар ч аргаар юм томилогдсон Сүхбаатар гэдэг хүн тухайн үеийн Боловсролын хэлтсийн даргыг загнаж дарамтлан хамаатандаа зөвшөөрөл өгсөн....
    202.179.2.2
    Мэдэгдсэн Хариулах
  • 5555 2016-01-07 06:58:02
    ЭРХЛЭГЧИЙГ НЬ Ч АЖЛААС НЬ ХАЛЖ ЦЭЦЭРЛЭГИЙ НЬ ТАТАН БУУЛГА,ӨНДӨР ӨРТӨГ АВДАГ ЮМ ЧИНЬ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ.БУСДАД СУРГАМЖ АВАГ?
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэрэн 2016-01-07 05:35:01
    Хүний нялх хүүхдийг зодож суудаг хаашаа янзын багш вэ зохих шийтгэлээ авах нь зүйн хэрэг
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-01-07 05:03:01
    Yamarch setgelgui yumnuud alban tushaal awna, ooroo hyalbar argaar alban tushaal awsan tul ter bur ajliig hen ch hiij chadna geed ah duugee oruulna.
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах