
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд зааснаар автомашин эзэмшигч аж ахуй нэгж байгууллага, иргэн зурагадугаар сарын 1-нээс өмнө татвараа төлсөн байх үүрэгтэй. Гэвч зарим иргэд автомашины албан татвараа төлөөгүйгээс болж энэ сарын 24-нийг хүртэл сунгасан. Энэ өдрөөс хойш татвараа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Нийслэлийн ЗЦГ-ын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд мэдээллээ. Тээврийн хэрэгслийн татвар төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаарт заасны дагуу 5000-25000 төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн ихэнх автомашиныг 20000 төгрөгөөр торгож байгаа аж.
Б.Сансартуяа
Б.Сансартуяа
Оллоо.мн