Гудамж, зам, талбайн цас мөсний цэвэрлэгээг шалгаж эхлэв
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын доторх гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих, шаардлагатай нэмэлт арга хэмжээг зохион байгуулж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийг бууруулах зорилгоор шалгалт хийж эхэллээ. Шалгалтын ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр ажиллаж байгаа юм. Нэгдүгээр ажлын хэсэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, үүссэн халтиргааг шуурхай арилгах ямар арга хэмжээ авсантай танилцав.

Хоёрдугаар ажлын хэсэг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт ажиллаж байна. Ажлын хэсгүүдээс тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд “Халтиргаа гулгаа үүсэхээс нь өмнө шуурхай цэвэрлэгээг тогтмол хийж хэвшихийг үүрэг болгож, цаашид хийх ажлын талаар зөвлөмж өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 3-4 2016-01-07 10:01:38
    3-4 хороллолын KONICA MINOLTA зурагчин, үсчний хавийн газар мөс гулгаа ихтэй, мөн хүнсний дэлгүүр, цайны газар, автобусны буудал зэрэг газарыг онцгой анхаарах
    202.21.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-01-07 09:18:44
    БАЯН ЗҮРХ ДҮҮРГИЙН 5-Р ХОРОО ШИНЭ БАРИГДСАН "СЭНГҮР ГОРХИ" ГЭДЭГ ХОТХОНЫ УРД 45 ХЭМИЙН НАЛУУ ХАТУУ МӨСӨН ХУЧЛАГАТАЙ ЗАМЫГ ХЭН ХАРИУЦАХ ЁСТОЙ ВЕ ЭРХЭМ 1-Р ХЭСГ...
    182.160.32.46
    Мэдэгдсэн Хариулах
  • 13 2016-01-07 04:10:03
    https://docs.google.com/forms/d/1eHvztrYUC1QSdxj9tZzMIrOd7XLDYkVOyVmtZmnRipg/viewform
    202.179.24.117
    Мэдэгдсэн Хариулах