Ц.Элбэгдорж:Төрийн оролцоог бус хувийн хэвшлийн оролцоог чухалчилна
Хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчидрүүгээ чиглэсэн тэднийг дэмжих, бизнесийн орчинг сайжруулах зорилготой “Бизнесийн дээд хэмжээний уулзалт” өнөөдөр эхэллээ. Нийслэл хотноо гурван өдөр үргэлжлэх энэхүү чухал уулзалтад олон улсын хөрөнгө оруулагчид, дотоодын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид оролцож байна. Үүнд төр болоод хувийн хэвшлийнхэн ихээхэн ач холбогдол өгч байгаа нь уулзалтаас харагдаж байлаа.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг нээсэн юм. Хамгийн гол нь эл уулзалт Засгийн газраас зарласан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрийн уулзалтад оролцох үеэрээ “төрийн бодлого, эдийн засгаа сайжруулах бодлого хувийн хэвшилрүүгээ чиглэнэ" гэдгийг хэллээ. "Хувийн хэвшлийнхэн тогтвортой ажиллаж байж, Улсын эдийн засаг тогтвортой байна" гэдгийг онцлоод төрийн гурван өндөрлөг бизнесийн орчинг сайжруулахын тулд цаашид ямар, ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ гэдгийг дуулгав.

Түүнээс нь дурьдвал, “Хувийн хэвшилд тулгуурлаж байж хямралаас гарна. Хувийн хэвшилрүүгээ чиглэсэн маш тодорхой бодлогыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга  нар ярилцаж байж тодорхой болгожээ. Үүнд төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх. Үнэхээр л аль нэг бизнест төр оролцох гээд байгаа бол төр түүнд хөрөнгөө хийсэн байх ёшаардлагатай гэсэн асуудлыг тэрбээр ярьлаа.
Мөн "төрийн өмчид байгаа компаниудыг хувийн хэвшилд шилжүүлэх нь зүйтэй асуудал хэмээв. Үүнээс гадна тендрийн асуудлыг ч хөндсөн бөгөөд тендэр авсан компанид ямар ашиг гэрэх вэ гэдгийг нийтэд зарлаж байх нь чухал. Ингэснээр тендрийн элдэв маргаан эцэслэгдэж, аливаа ажил чанартай явагдана хэмээн үзэж байна" гэсэн юм.


Үүнээс гадна “Бизнес моргеж” буюу  Үйлдвэр, бизнес эрхлэгчдийн дэмжсэн зээл байх ёстой гэдгийг гаргаж тавьлаа.

Түүний ярьсан бас нэг чухал зүйл бол “манай санхүүгийн тогтолцоо арилжааны банкинд тулгуурласан “ганц хөл”-тэй байна. Үүнийг өөрчлөх цаг болсон . хөрөнгийн биржийг хөгжүүлмээр байна. Компани бүр хувьцаатай болж, хувьцаа нь гурван хүнд бус 30 мянган хүнд хүрдэг байдаг байх ёстой. Ингэснээр монголын зах зээлд томоохон өөрчлөлт гарч, энэ салбар ч уналтаас ангижирна гэдпгийг сануулав.

Энэ үеэр Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн санаа бодлоо бусадтай хуваалцаж, ерөнхийлөгчид хүссэн асуултаа тавьж, байв. Тэд Ерөнхийлөгчийн хэлсэн “Бизнес моргеж”-ийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Тэдний хувьд бизнесээ өргөжүүлэхээр банкнаас зээл авахад хамгийн их хүндрэлтэй байдаг. Зээл авах гэхээр дааж давшгүй их шалгуур тавьдаг гэдгийг ярьж байлаа.

Энэхүү  “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-тын үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг эдийн засгийг эрчимжүүлж, хувийн хэвшлийг дэмжих тал дээр Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа талаараа танилцуулсан юм. Тэрбээр “Засгийн газар энгийн үед долоо хоногт нэг удаа хуралддаг. Харин одоо “эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд үүнтэй холбоотойгоор 2-3 удаа уралдаж байна. Энэ хугацаанд 23 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байгаагаас 11 нь татвартай холбоотой” гэсэн юм.

Уг бизнесийнхний уулзалт маргаашийг дуустал үргэлжилнэ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өлзий 2014-06-23 01:19:06
    888 төсөлийн зээлээ хурдан шийдвэрлэж өгвөл ЖДҮ үүдэд их тус болдоо
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • өлзий 2014-06-23 01:19:06
    888 төсөлийн зээлээ хурдан шийдвэрлэж өгвөл ЖДҮ үүдэд их тус болдоо
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах